Хотын дарга шиг ээ бай л даа

Нийслэлчүүд бид дэлхийн нийтийг хамрасан цар тахалтай тэмцэж гэртээ хөл хориотой амьдрах болсон.

Энэ үеэр хотын дарга Б.Амарсайхан захирамж гаргаж, олон нийтийн зарим газруудыг хааж, зарим газруудын ажиллах хугацааг богиносгоод буй

Түүний авч буй арга хэмжээ, шийдвэрүүд нийслэлчүүдийг айх айдасгүй байлгаж байгааг онцлох нь зүйтэй.

Тэгвэл тэрээр хоногийн 24 цагаар ажиллаж, шөнө ч хамаагүй өгсөн үүрэг даалгаваруудаа өөрийн биеэр шалгаж явах болсон гэнэ шүү.
Тэрбүүхэл, амралтын өдрөөр ч амрах завгүй ажлаа хийгээд явах болсныг эх сурвалжууд онцолж байна.

Хэдийгээр Чингисийн талбайн өмнө 3,2тэрбумаар усан оргилуур байгуулахаар болж буйд иргэд сэтгэл дундуур байгаа ч, Б.Амарсайхан даргын хувьд гаргасан шийдвэртэй баттай зогсож чаддаг гэдгээ харуулсаар байгаа юм.