Загварын тайзаа зургийн урлангаар сольсон мисс бүсгүй


Одоогоос 10-аад жилийн өмнө эх орноо төлөөлөн Дэлхийн мисс-2011 тэмцээнд оролцож явсан мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг өдгөө зураачийн мэргэжлээр ажиллаж байна.

Тэрбүүхэл, уран зураг зурах сонирхолтой хүмүүст зургийн багш хийдэг ажээ.


Ө.Буянхишиг 165 орны гоо бүсгүйчүүд оролцсон Дэлхийн миссийн тэмцээнээс гоо үзэсгэлэнгийн гол шалгуур болох ”Бикини (усны хувцастай) мисс” тэргүүн байрын шагнал хүртэж байсан төдийгүй “Шилдэг гоёлын даашинзтай дэлхийн хатан хаан”, “Шилдэг тайзны алхаатай дэлхийн хатан хаан”, “Дэлхийн шилдэг авьяаслаг хатан хаан”, “Азийн шилдэг загвар өмсөгч хатан хаан” гэсэн дөрвөн номинацийн эзнээр тодорч байсан түүхтэй.


Дэлхийн мисст явахдаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид удирдах албан хашиж явсан Ө.Буянхишигийг “толгойгоороо амьдарч” яваа мисс гэж тодорхойлдог.

Англи хэлээр ус цас ярьдаг тэрээр нэг хэсэг хувийн компаниа байгуулж, бизнесийн салбарт амжилттай явсан.


Харин гэр бүл зохиосноос хойш бизнесээ нөхөртөө даатгаж, өөрөө хоббигоороо ажиллаж эхэлсэн нь энэ ажээ.


Ө.Буянхишигийн хувьд хэзээд хижээл насны, хэтэвч зузаан эрчүүдтэй нэр холбогдож яваагүй гэдгээрээ загварынхан дундаа гайхагддаг, мөн үлгэрлэдэг.

Эр нөхрөө үе тэнгийн эгэл жирийн сайхан залуугаар сонгож, хөөрхөн хүүгийн аав, ээж болсон.