Монголд байгаа 30 гаруй намууд бараг бүгд хэлэлцэж тохиросон юм шиг У.Хүрэлсүхийг ухаж төнхөж, гүтгэж доромжлоод эхэлснийг та бүхэн анзаарч байгаа байх.

Хийсэн бүхнийг үгүйсгэж, харлуулж ам булаалдан муулж байна.

Учир нь У.Хүрэлсүх урд өмнө нь байгаагүй өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж хэрэгжүүлж ард түмнийнхээ хайр, хүндлэлийг хүлээгээд байгаа Ерөнхий сайд, эрх баригч намын дарга юм. Мэдээж хүч нь хүрээгүй зүйл ч байгаа, саад тотгор ч их байгаа. Өнгөц харахад 64 суудалтай үнэмлэхүй олонх, үнэндээ бол тал нь түүний эсрэг. Тодоруулж хэлвэл М.Энхболдын 32-ын бүлэглэл У.Хүрэлсүхд гай болж саад тотгор хийгээд байгаа юм.

Бусад бүх намууд болон, УИХ-ын гишүүнд горилогчид У.Хүрэлсүх тэргүүтэй шинэчлэгчдийг гол өрсөлдөгчөө гэдэг нүдээр харж байгаа. Тэдэнд Монголын эрх ашиг биш УИХ-ын гишүүн болох л сонирхол байна. МАНАН мафын хувьд бол хамгийн аюултай заналт дайсан нь У.Хүрэлсүх тэргүүтэй шинэчлэгчид. Тэд амьд үлдэхийн төлөө үхэлдэн тэмцэлдэнэ. У.Хүрэлсүхийг унагаахын тулд Монголын Олигархиуд, үндэсний дайснууд бүгд эрх ашиг хармаа хотоороо эвлэлдэн нэгдсэн байна. МАНАН маф бүх хүчээрээ, бүрэн бүрэлдэхүүнээрээ цусгүй дайнд бэлдэж байгаа. Тэд асар их мөнгөтэй, маш их зальтай, амьд үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй, басаж болохгүй!

Миний хувьд тэгэх тусам нь ээлжит сонгуулиар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд эрх мэдлийг нь үүрэг хариуцлагтай нь өгөхийн төлөө багаар нь дэмжинэ гэдгээ энэ постоороо дамжуулж таньдаг мэддэг бүх хүмүүстэй хэлье. Би цаг зав, сэтгэл оюунаа харамлахгүйгээр хүчин зүтгэх болно. Бас та бүхэндээ уриалж байна. Энэ жилийн УИХ-ын сонгууль Монголын хувь заяаг шийдэх алдаж болохгүй, алдах эрхгүй түүхэн сонгууль болно. Их Хааны өлгий нутаг Хан Хэнтийн хүү Ардын Засгийн тэргүүн, Армийн Хурандаа У.Хүрэлсүхд итгэл үзүүлж эхлүүлсэн тэмцлээ гүйцээхэд нь боломж олгоё. Тэгэхийн тулд УИХ-д У.Хүрэлсүх олонх болох шаардлагтай. Олонх болгохын тулд багаар нь дэмжих хэрэгтэй. У.Хүрэлсүх нам дотороо байгаа МАНАН бүлэглэлийн гишүүдэд квот өгөхгүй гэдгээ амалсан. Өөр сонголт байхгүй. Энэ хүн шинэчлэл хийж чадна. Монгол Улсын төлөө зүтгэе.

Нэмж хэлэхэд би МАН-ын гишүүн биш өөр намынх. Намайг намаа дэмжсэнгүй, өөр намыг дэмжлээ гэх хүмүүс ч мэр сэр байдаг. Гэхдээ тэр надад огт хамаагүй. Би аль нэг намын эрх ашгийг биш Монгол гэдэг эрх ашгийг л нэгд тавьдаг. Намын гишүүн байх нь намын цагаан солио тусчихсан аятай нам нам гэж олон ярихийг хэлдэггүй байх гэж би боддог. Манай намын нөхдүүдийн ихэнх нь надтай адилхан бодолтой байгаа гэдэгт ч итгэлтэй байгаа. Бид эхнээсээ МАНАНгийн эсрэг нам харгалзахгүй нэгдсэн. Би тэр зарчим дээрээ л байгаа гэдгийгээ намайг андуурч эндүүрээд байгаа зарим нөхдүүдэд бас хэлье. Энэ постыг уншиж байгаа танд ч бас намтай намгүй хамаагүй. Зөвхөн Монгол гэдэг нэг эрх ашгийн дор, Монгол төрийнхөө туган дор нэгдэхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

Г.Найманжин