П.Энхмөнх гэр бүл салалтын эсрэг аян өрнүүлж эхлэв

Алдарч уяач Г.Пунцагбалжир агсаны хүү “Мон-Эрдэнэ” компанийн ерөнхийлөгч П.Энхмөнх “Элэг бүтэн гэр бүл” аяныг эхлүүлжээ.
Уг аяны хүрээнд өөрийн гэр бүлийн гэрэл зургаа олон нийтэд дэлгэж, гэр бүлийн үнэ цэнийг залуу гэр бүлүүдэд мэдрүүлж, үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байгаа аж.


Учир нь сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл салалтын тоо ихэссэн төдийгүй, түүний уршигаар олон мянган хүүхэд өнчирч байгаад эрхэм уяачын сэтгэл эмзэглэх болсон байна.

 

Тиймээс өөрөөсөө челлэнж эхлүүлж улс төрч С.Мөнхчулуун, хуульч Б.Гүнбилэг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зэрэг найзаа дууджээ. Эдгээр найз нь цаашаа үлгэр залуучуудад үлгэр дууриалал үзүүлдэг найзуудаа дуудах юм байна.
П.Энхмөнхийн хувьд гэр бүлтэй болохоос өмнө 6 жилийн турш топ модель Г.Уранцэцэгтэй янаг амрагийн харьцаатай байсан гэдэг.

Гэвч эцсийн мөчид одоогийн хань Г.Урангоог сонгож ханилсан. Тэд 3 хүүхэдтэй.