Топ модель Х.Бадамгэрэл бүсгүйчүүдэд онлайнаар хичээл заана

“Андрей модел” агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл онлайн сургалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.


Тэрээр энэ сарын 23-наас эхлэн нас харгалзахгүйгээр эмэгтэйчүүдэд арьс арчилгаа, нүүр будалт, зөв хооллолт, эрүүл ахуй, зөв алхаа гишгээ гэх мэтийг заахаар болсон байна.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Энэ зургийг хүүгээ нэг настай байхад авахуулж байж.

Эмэгтэй хүн үргэлж л өөрийгөө анхаардаг арчаатай шантрашгүй байх хэрэгтэй гэсэн ээжийн хэлдэгт хүрч чадсан санагдаж урам авсан үe бол өөрөө ээж болсоны дараа.


Би нь бүх эмэгтэй хүнийг бүх зүйл дээр өөртөө сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй, үргэлж өөртөө арчаатай байж хөгжихийг тэмүүлдэг, нэгнээ дэмждэг, урамшуулдаг, өөдрөг жавхаатай, эeрэг таатай байж чадна гэдэгт дандаа итгэдэг. Бид чинь дотроо хүн бий болгодог агуу ертөнц шүү дээ.

Энэ болгоныг өөртөө суулгахыг хүсдэг” хэмээн онцолжээ.