Монголын баячуудыг “дугаарлуулдаг” удам дамжсан уяач

Алдарт шаргын эзэн Тод манлай уяач Д.Ононг танихгүй монгол хүн үгүй. Монголын том том гэсэн бизнесмэн, улс төрч уяач нар түүний гараар дамжсан шавь нар гэх юм билээ.
Харин түүний том хүү О.Батбилэг сүүлийн хэдэн жил дээдсийн зиндааныхан дунд ёстой л “од” болоод буй гэнэ лээ.


Арга ч үгүй биз, аавынхаа шийрийг хатаасан сайн уяач гэдгээ хэд хэдэн даншиг, улсын наадамд батлаад авсан. Тод манлай уяач тэрээр энэ жил дөрөв дэх жилдээ Монголын чансаа өндөртэй уяачдыг тэргүүлж, өнгөлсөн гэнэ лээ.
Мөнгөтэй болонгуутаа моринд “хайр” зарладаг, монголын шинэ баячууд хөрөнгө мөнгөө хурдан моринд хайр найргүй цацдаг юм билээ. Энэ нь аав хүү хоёрт ашигтай бизнес болсон гэхэд хилсдэхгүй.

Хэдэн зуун саяар худалдан авсан ажнай хүлгээрээ дамжуулан өөрийн нэр төрөө цуурайтуулах гэсэн баян хүмүүс Д.Онон мэтийн алдарт уяачдад гар татдаггүй.

Уясан хүлэг нь айргийн таваас хойш хурдалдаггүй аав хүү хоёрт монголын баячууд дугаарлаж байдаг гэсэн шүү.


Дашрамд дуулгахад, Тод манлай уяач Д.Ононгийн галаас “Хөх чоно” группын Ө.Пүрэвбаатар,Шим группын захирал Л.Цандэлэг нар анх өөрсдийн хурдан хүлгээ уяж байсан гэсэн шүү.