Дуучин Ч.Ану гэр бүлийн сэдвээр ном бичжээ

Охидын “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ.


Дуучин бүсгүй ээж болсоноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. “Ганган дэгжин”, “Сайн ээж”, “Сайн эзэгтэй” гээд олон тодотголтой тэрбээр сошиал ертөнцийн од нэгэн.

Олон эрчүүдтэй нэр холбогдож, шар хэвлэлийн “баатар” болж явсан дуучин Ч.Ану Б.Түвшинбаяр гэх жирийн нэгэн залууг амьдралынхаа ханиар сонгосноор энэ хэл ам намжсан.


Харин тэрээр найзуудтайгаа нийлэн гэр бүлийн сэдвээр ном бичсэн байна.

Энэ тухайгаа “Сүүлийн олон жил сэтгэлдээ бодож зүрхэндээ тээж явсан.

 

Гэр бүлийн сэдвээр ном бичих хүсэл маань бодит болж өнгөрсөн 2 жилийн хугацаанд философийн ухааны доктор 2 найзтайгаа хамтран бичиж эхэлсэн юм. Харин өнөөдөр номоо Редакторынхаа гараас хүлээж аваад хэвлэхэд бэлэн болсон байгааг хараад уншаад суух энэ мэдрэмж гоё байна аа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.