Топ модель Д.Долгион өвөрлөгч эртэй дэр нэгтгэсэн гэв үү

“Гоёл-2020” наадмын топ модель Д.Долгион өдгөө 30 насны босго шүргэж буй ч одоог хүртэл ганц бие статустай яваа.


Олны өмнө тэр бүр гарахыг хүсдэггүй тэрээр топ болсныхоо дараа тансаг зэрэглэлийн бритиш стандартын хороололд нүүн орсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Улаанбаатарын хамгийн өндөр үнэтэй гэгдэх болсон 220-н мянгатад сүндэрлэсэн 220К residence хотхонд төвхнөсөн гэнэ лээ.

Загварынхан дундаа “Даруухан Долгион” нэртэй тэрээр өвөрлөгч эртэй дэр нэгтгэсэн тухай эх сурвалж мэдээллээ.


Эх сурвалжийн мэдээллээр Монголд уул уурхайн наймаа эрхэлдэг Му Рэн хэмээх ахимаг насны эртэй амрагийн харилцаа тогтоосон бөгөөд шинэ төвхөнөсөн байрыг нь хятад амраг авч өгсөн гэх. Мөн одоо унаж буй “Бэнз” автомашиныг нь авч өгчээ.


Уг нь Д.Долгионы хувьд монголын томоохон бизнесмэний хүү Ганаа гэж залуутай үерхээд бүр “сүй” бэлэг тавиад удаж байгаа гэсэн.
Гэтэл сүй бэлэг тавьсан найз залуугынхаа хажуугаар 60 насыг шүргэж яваа хятад эртэй учир ургуулсан гэх. Мөн тэрхүү амраг нь Д.Долгионы ааваас нь насаар ах гэх яриа загварынхан дунд түймэр мэт яригдаж эхэлсэн байна.