С.Ононбат хүүгийнхээ загвараар гангарав

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On’n off” продакшны захирал, найруулагч, продюсер сүүлийн үед “Voice of Mongolia” шоуны дасгалжуулагч С.Ононбат хүүгийнхээ бүтээсэн загварын цамцаар гангарчээ.


Түүний хүү О.Анхбаяр нь SMOK брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер юм.

С.Ононбат продюсер өөрийн цахим хуудаснаа “Миний хүүгийн загвар аавдаа бэлэглэсэн энэ загвар харин хүн бүхэнд зохих юм байна. Хүүдээ баярлалаа” гэжээ.


С.Ононбатын том хүү дизайнер О.Анхбаяр Хятадад кино урлагаар, Солонгост график дизайнераар сурч, хэдий сургуулиа төгсөөгүй ч Монголдоо ирэн SMOK брэндийг үүсгэн байгуулсан. Түүнд Улаанбаатар хотын олон залуус талархалтай ханддаг гэдэг.
Ulaanbaatar’s very own grown буюу “Улаанбаатарын унаган брэнд хувцас” гэж тодорхойлж болох уриатай SMOK-оор дамжуулан тэр дизайнерын ур ухаанаа таниулж, мөрөөдлөө биежүүлж яваа.


Мөн үндсэн ажлынхаа хажуугаар дуучин Болд, Наран нарын CD-ний коверийг хийсэн, Мөнххада, B production гэх мэт байгууллагуудыг логог урласан, VIBE 105.5 фм-ийн логог хийн нэрийг нь өгсөн гэх мэт ажлуудыг нь онцлон дурдаж болно.