МУГЖ дуучин Т.Ариунаа эмээ болно

НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа эмээ болох бэлтгэлээ базааж эхэлжээ.


Түүний нөхөр Ноёд группын ерөнхийлөгч Буяндорж өмнөх амьдралаасаа Б.Алдар хэмээх хүүтэй. Дагуул хүүгээ өөрийн хүү шигээ хайрлаж өсгөсөн дуучин Ариунааг хүү Б.Алдар нь хүртэл төрсөн ээж шигээ хайрладаг гэдгээ илэрхийлдэг.
Тэгвэл том хүү Б.Алдар нь өнөө маргаашгүй аав болохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ хүний зургийг нийтэд дэлгэсэн байна.

Эхнэрээрээ сонгосон энэ бүсгүйг нэгэн цагт “15 мянган төгрөгөөс болж, Б.Алдарын гарынх нь шүүс боллоо” хэмээн сенсаци дэгдээсэн бүсгүйтэй тун адилхан байгааг уншигч та анзаарсан байх.


Дуучин Т.Ариунаагийн хувьд өнгөрсөн жил хийсэн тоглолтынхоо үеэр Канад улсад сурч байгаа бага хүү Б.Өнөболдийн найз охин буюу ирээдүйн бэр Энхнамир хэмээх бүсгүйг олон нийтэд танилцуулсан. Тэрбүү хэл, бага бэртэйгээ хамтаар “Зүүдний ханхүү” дууг дуулж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн удаатай.

Харин том бэрийн тухайд одоогоор мэдээлэл хомс байна.