Ээжээрээ гангарсан топ модель

Андра Академийн захирал, топ модель Х.Бадамгэрэл ээжээрээ гангарчээ.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тэр хорвоод намайг авчрах гээд бэлдэж байхдаа дэндүү их ядарч туйлдсан. Тэгээд намайг тэврэхдээ улаан нялзрай намайг хараад эхлээд ихэд өрөвдсөн байх.

Тэгээд асар ихээр хайрлахдаа бүхнээ надад зориулахаар шийдэж хэмжээлшгүй их халамжаар тэтгэж дулаацуулж, олон асуудлыг зоригтойгоор давж,өөрийнхөө залуу нас хүсэл тэмүүллийг золиосолж, хорвоод амьдрах хувь бэлэглэж, намайг бүтээсэн дагина. Ээжийнхээ анхны үр нь болж ирэхдээ би ийм сайн ээжтэй болохоо мэдээгүй байхдаа.

Ээж минь надад бага балчираасаа өөрөө огт мэдэрч байгаагүй мэдрэхийг хайрлуулахыг хүссэн бүх төрлөөр хайрлаж халамжилж бүр давуулж хайрлаад намайг хааяа давраадаг юм шиг. Ээж минь ээжийгээсээ авч амжаагүй бүхнээ надад ӨГЧ, намайг алган дээрээ бөмбөрүүлэн өсгөж бүрэн бүтэн хувь заяатай хүн болгосон. Ээжийн маань сайн санадаггүй ээжийтэй нь би их адилхан гэнэ лээ. Огт үнэрийг нь үнэртэж үзээгүй эмээтэйгээ ижилхэн болхоор ээжийгээ эргээд мөн л ээжийнхэд нь хүрдэггүймаа гэхэд дутаахгүйгээр хайрлаж халамжлах юмсан,сайн явж,зөв амьдарч баярлуулах юмсан гэж хичээдэг охин нь.

Хорвоогийн хамгийн хүчирхэг, дайчин, давтагдашгүй, үзэсгэлэн гоо, үлгэр жишээ ээжий таньдаа бид нь хайртайгаа юутай ч зүйрлэшгүй ээ. Та минь бидэндээ байгаа учраас бид нь баян байна. Үзэсгэлэнт гайхалтай Ээждээ хорвоод ирж орчлонг гэрэлтүүлж байгаад баярлалаа. Ийм сайхан ээжийн охин би хичээхээс яахав. Ээжээ би нь таныхаа үргэлжлэл” гэжээ.

 

Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлдэхийн зэрэгцээ “Монгол контент” ХХК-д урлаг, соёлын төслүүдийн менежерээр ажилладаг.