Энэ хэн бэ

Залуу насны гоо үзэсгэлэн, чамгүй авъяас хоёроороо цаг ямагт олны анхаарлын төвд байдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо рекламны зураг авалтынхаа хэсгээс үзэгч фенүүдтэйгээ хуваалцжээ.


Тэрээр өөрийн гэрэл зургаа цахим хуудаснаа нийтлэж “Энэ хэн бэ” хэмээх асуултыг тавьсан байна.

Түүний гэрэл зураг зураг яг дундад улсын эсвэл Солонгосын реклам, киноны од бүсгүйчүүдтэй тун төстэй гарчээ.

Анзаарч хараагүй хүнд бол дуучин Ч.Ануг гэж хэлэхэд “итгэхэд бэрх”.


Өдгөө таван сайхан охины ээж, 35 настай дуучин бүсгүй сүүлийн жилүүдэд монголын томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон.