Цахим орчинд хамгийн ихээр олны анхаарал татдаг нийтийн дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нар гэдэгтэй маргахгүй биз.

Хувийн амьдралаараа учиртай гурван толгой ч гэж тэднийг нэрийддэг.

Нэгэн цагт тэдний хайр дурлалын ээдрээт амьдралын асуудал олон хүний хэл амны бай болж байв.

Харин одоо аль хэдийнээ нэг тийшээ болж цэгцэрсэн. Бүх хэл амын ард гарсан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр саяхан хоёр дахь охиноо өлгийдөн авсан билээ.


Тэд анхны хүүдээ Б.Жавхлан гэж нэр хайрласан бол хоёр дахь охиноо Б.Баясгалан гэж нэрлэжээ.

Ийнхүү нэгэн цагт нийтийн дууны ханхүү, хатан явсан С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нэрсийг хүүхдүүддээ хайрласан нь цаанаа учиртай л байх.

Тэд охинтойгоо ажлаа амжуулан гангарч явна.