Танилц: Архангай аймгийн засаг дарга асан Д.Бат-Эрдэнийн но-той үйлдлүүд

Архангай аймгийн засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ сүүлийн үед цахим орчинд өөрийгөө янз бүрээр рекламдах болсон нь сонгууль дөхсөний шинж гэлтэй.
Уг этгээд нь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа нутаг орны хөгжил гэхээсээ илүүтэй албан тушаалаа ашиглаж баяжсан гэдгийг нутаг усныхан нь мэддэг, ярьдаг юм билээ. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ Архангай аймгийн багшийн сургуулийн захирал байхдаа 100 сая төгрөгийн асуудалд орооцолдож хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан ч эвтэйхэн мултарч дөнгөсөн сүйхээтэй эр юм.
Мөн аймгийн хурлын дарга асан  Ч.Мөнхбатын хамт албан тушаалаа ашиглан бизнесээ цэцэглүүлсэн гэх мэдээлэл бий. Ингэхдээ хамтрагчид болох тухайн үеийн аймгийн хөгжлийн бодлогын дарга асанД.Оюунчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэгдсэн эмнэлгийн дарга асан Ж. Ариунаа нартай хамтран өөрсдөдөө давуу байдал олгох замаар газар тендер орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр туйлсан аж. Мэдээж хэрэг хуульд нийцүүлэхийн тулд аймгийн ИТХ-д асуудал оруулж батлуулдаг байсан.

Жишээ №1. Эмнэлгийн ажилчдын орон сууц бариулах нэрийн доор аймгийн ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөл сонгон шалгаруулалтаар батлуулж эмнэлгийн нэр дээр захирамж гаргасны дараа эмнэлгийн дарга асан Ж.Ариунаа нь Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга  асан Д.Оюунчимэгийн дүү Д.Оюунбаярын “Идэр….” ХХК-тай орон сууц бариулах гэрээ байгуулах замаар газраа борлуулдаг байжээ.
Зургийн тайлбар: Эмнэлгийн ажилчдын зориулалтаар баригдсан орон сууцанд Ж.Ариунаагийн охин Ч.Мөнхзаяа орсон байдаг

Жишээ №2. Аймгийн засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ нь өөрийн хамтрагч ИТХ-ын дарга  асан Ч.Мөнхбатын хамт ТОСКорпорациас зарлагдсан 120 айлын орон сууц барих тендерийг “Хасу ….” ХХК дээр авч бариулсан ба уг гурван барилга нь чанарын хувьд маш муу. Тиймээс өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын комисст хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байдаг. Тус байр нь өвөлдөө хүйтэн, хажуу хана тусгаарлалтууд гипсээр хийгдсэн, хажуу айлын дуу чимээ сонсогддог, шал дотор хаалга муугаас гадна сантехникийн шугамууд нь байнга эвдэрдэг гадна тохижилт муутай зэрэг хэл ам дагуулсаар байна.

Зургийн тайлбар: ТОСКорпорацийн байр

Жишээ №3. Засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга асан Ч.Мөнхбат нар нь өөрсдийн хэвлэлийн төлөөлөгч М-н аав намынхаа байрны манаач Болдбаатарын нэр дээр зочид буудлын зориулалттай газар аймгийн төвд авсан ба түүнийгээ өөрсдийн тарьсан ногоон тэжээл борлуулах цэг болгосон гэдгийг нутгийн учир мэдэх хүмүүс батлан ярьдаг.

Зургийн тайлбар: Засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга асан Ч.Мөнхбат нарын газар

Жишээ №4. Аймгийн засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ нь газар тендерээр баяжиж орон сууц Баагий нэртэй болсны нотолгоо нь аймагт 5 орон сууцтай болсон явдал юм. Үүнээс гадна Улаанбаатар хотод хуурай дүү Д.Дашчойнхороос Баянбүрдын ойролцоо байрлах 3 өрөө байр авсан аж. Үүнийхээ хариуд 1.3 тэрбумын 3-р цэцэрлэгийн барилгын тендерийг Д.Дашчойнхорын дагуулж ирсэн “Болор …” ХХК-д давуу эрх олгож тендерт ялуулах замаар байрны мөнгөө төлжээ. Уг тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаж шүүхдсэн боловч “Болор …..” ХХК ажлаа маш хурдан эхлүүлснээр уг асуудал замхарчээ.

Жишээ №5. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, хурлын төлөөлөгч асан Д.Оюунчимэг нь дүү Д.Оюунбаярын хамт авсан газар дээрх барьсан орон сууцнаас Д.Бат-Эрдэнэ тэргүүтэн нь орон сууцаар авилгаа авсан гэх мэдээлэл бий. Д.Оюунчимэгийн дүү Д.Оюунбаяр нь МАН засгийн үед хөгжлийн бодлогын хэлтэст хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн хийж тендер, газрын асуудалд мэргэшсэн нэгэн бөгөөд эгчийгээ ХБХ-ийн дарга болсны дараа “Идэр …” ХХК-аараа дамжуулан улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжиж байгаа тендерүүдийг авах болсон аж. Жишээлбэл: Тэрхийн цагаан нуурын эко систем хамгаалах гэж судалгааны ажилд зориулсан мөнгийг нуурын эргийн дагуу хоргын чулуу давхарлаж өрснийг хамгаалалт гэж хүлээн авсанд нутгийн иргэд дургүй байдаг.
ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг нь 2014-2015 онд барилгын зураг төсвийн ажлын гэрээг нэр бүхий хоёр компанитай урьдчилан гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлснийхээ дараа мөнгийг нь ирэх оны төсөвт суулгуулах замаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус хоёр компанид давуу байдал олгож 700 гаруй сая төгрөгийн тендерийг өгчээ.

Зургийн тайлбар: Засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ,  ХБХ-ийн дарга асан Оюунчимэг, Аймгийн ИТХ-ын дарга асан Ч.Мөнхбат нар

Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, хурлын төлөөлөгч асан Д.Оюунчимэгийн дүү Д.Оюунбаяр нь эмнэлгийн ажилчдын, Бүртгэлийн ажилчдын гэх нэрийн дор орон сууц барьсны улсын бүртгэлийн ажилчдын орон сууцанд засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ аавындаа болон өөрийн туслах, хүүхдийнх нь эх бүсгүй Р нарт тус бүр 2 өрөө байр зэргэлдээ хаалганд авсан байдаг бол эмнэлгийн дарга Ж.Ариунаа нь эмнэлгийн ажилчдын байранд охин М-н нэр дээр байр авснаас гадна Д.Оюунчимэгийн дүү Д.Оюунбаярын барьсан эхний байранд өөрөө амьдрах байраа авсан байдаг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ариунаа нь засаг дарга асан Д.Бат-Эрдэнийн жолооч А.Чулуунбатын эхнэр юм.

Зургийн тайлбар:  Улсын бүртгэлийн ажилчдийн орон сууц

6-р цэцэрлэгийн газраас хулгайлж тастаж бариулсан уг байшинд. Засаг дарга асан Д.Бат-Эрдэнийн жолооч, эмнэлгийн дарга Ж.Ариунаагийн нөхөр А.Чулуунбатынх орсон гэх мэдээлэл байдаг. Тэд өдгөө дээрх зурганд харуулсан байранд амьдардаг байна.

Энэ мэтээр олон ноцтой баримтууд ар араасаа хөвөрсөөр байх бөгөөд бид тэдгээрийг баримттайгаар цувралаар хүргэсээр байх болно.

Т.Энхриймаа