Өв залгамжлагч Н.Цэлмүүн 38 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Өчигдөр 4 дүгээр сарын 29. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Оросын хаан Николай, Японы эзэн хаан Акихито, сумоч Кайёо зэрэг хүмүүс мэндэлсэн байдаг.


Энэ өдөр “МАК”-ын үүсгэн байгуулагч Б.Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн энэ өдөр мэндэлжээ. Тэрээр өчигдөр 38 нас хүрлээ.
Гэр бүлийн хамт Англи улсад байгаа Н.Цэлмүүн хатагтай өнгөрсөн сард Улсын онцгой комисст тэрбум төгрөг амлаж, тусгай үүргийн онгоц илгээхийг хүссэн тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байсан.

Өдгөө МАК-ын Ерөнхийлөгчийн албан тушаалтай Н.Цэлмүүн хатагтайг амандаа “алтан халбага” зууж төрсөн охин гэж болно.
ТЕГ нөлөө бүхий ажил хийж байгаад хувийн компани байгуулж, Монголын толгой баян болсон ноён Б.Нямтайширыг их хөдөлмөрч хүн гэдэг.


Аав, ээжийнхээ хөдөлмөрийн үр шимээр үр хүүхэд нь сайн сайхан амьдарч, сайн боловсрол эзэмшсэн.

Ах Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүн болсон ч томоожоогүй, байнга элдэв дуулианы эзэн болж явсаар цагаасаа өмнө суудлаасаа “ховхорсон”.
Харин Б.Нямтайшир ноёнтны ганц охин Н.Цэлмүүн ахаасаа өөр, аавынхаа чихийг халууцуулалгүй төв амьдардаг.

Хоёр ч удаа нижгэр хурим хийсныг эс тооцвол, хүмүүсийн хэл амны бай болж байгаагүй бүсгүй.
Аав нь ганц охиндоо хөвгүүдээсээ илүү итгэж компанийхаа 60 хувийг өвлүүлсэн гэдэг нь цуу яриа биз.

Хамгийн нууцлаг чамбай гэр бүлийн бизнесийн нууц, өв залгамжлагчийн тухай асуудлыг мэдэх амаргүй нь мэдээж.