Хөтлөгч Г.Анхбаяр өнгө засав

Монголын хамгийн өндөр ханштай хөтлөгчдийн нэг, жүжигчин Г.Анхбаяр өдгөө Европт хөл хорионд орсон.


“Voiсe of Mongolia” шоу нэвтрүүлгийн 3-р шатны сонгон шалгаруулалтыг онлайноор хөтлөж буй тэрээр өнгө засчээ.

Тэрээр хэдэн сар хичээн ургуулсан, сахалнаасаа салж буй гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа нийтлэсэн байна.

Учир нь шоу нэвтрүүлгийн зохион байгуулагчдийн зүгээс сахалаа хусахыг хүссэн “даалгавар” өгсөн тухай албан бус эх сурвалж мэдээллээ.

Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр өнгөрсөн 2018 оны долдугаар сард MCS-ийн Ж.Оджаргалын нагац дүү болох А.Дөлгөөнтэй гэрлэн, нижгэр хурим хийсэн.

Тэд бал сараа цэвэр тунгалаг далайн ус, тансаг амралтын газруудаа алдартай үзэсгэлэнт Мальдив аралд тэмдэглэж байсан билээ.