За бидний гэр бүл нь Монголруугаа явах хүсэлтээ илгээж жагсаалтанд орж хүлээгээд 2 сар гаруй болж байна…

Энэ удаад ч бас багтаж чадсангүй.. Гэхдээ яахав хүнд өвчтэй, нярай хүүхэдтэй, хөгшин настай гээд нэн түрүүнд биднээс илүү шаардагатай хүмүүс маань явсан гэдэгт итгэлтэй байгаа учир уужуу сэтгэлээр тэднийгээ эрүүл саруул эх орондоо очоосой гэж хүсэж байна .

Дэлхийн өнцөг булан бүрт үлдсэн бидний хэдэн Монголчууд нь чадлаараа өөрсдийгөө хамгаалаад, хөл хорионд байж байгаа ч өдөр ирэх тусам хүний нутагт асуудал нэмэгдэж байгааг нуух юун…

Гэлээ гээд ямар ч арга үгүй юм даа..

Гол нь хувьдаа хариуцлагатай байж нийтээрээ дагах дүрэм журмыг сайтар сахин хүлээх л үлдлээ…Монголд байгаа та нар минь ч бас анхаарал болгоомжоо битгий сулруулаачээ гэж хүсэх гэсэн юм…

Маскаа сайн зүүгээд, гараа угааж, болж өгвөл гарч оролгүйхэн байж байгаад энэ аюулт өвчнийг даваад гардаг юм шүү!


04/29/2020