Хөтлөгч Б.Аригун өөхөө хэрхэн булчин болгосноо гайхуулав

Янаг хоолой, бариу хувцастай цаг агаарын хөтлөгч бүсгүй гэвэл хэний ч нүдэнд Б.Аригун төсөөлөгдөх нь дамжиггүй.


Үеийхэн дундаа бие хаа, өнгө зүс хувийн амбицаараа “сор” болсон тэрээр фитнесийн хүнд төрлийн нэг болох кроссфитээр хичээллээд хоёр жилийн нүүр үзэж буй ажээ.

Өдөр тутмын дасгалынхаа үр дүнг фенүүдтэйгээ ийнхүү хуваалцжээ.

Тэрээр “Кроссфитэд 2 жил явсны үр дүнд би өмнөхтэйгөө харьцуулахад маш чанга биетэй болсон. Өмнө нь сул өөх ихтэй идвэл шууд л сайхан сунаад л өөхлөөд л байдаг байлаа.

Эхний нэг жил нэг их үр дүн мэдэгдэхгүй жин доошлохгүй байсан ч өөх нь хайлж чангараад булчин болж хөгжиж байгаа үр дүн хоёр дахь жилээс гарч байна” гэжээ.