Ордуудын тавдугаар сарын зурхай

Хонь

Сарын эхээр хуурмаг, ёс бус зүйлийг тэвчдэггүй зан тань үүссэн нөхцөл байдлыг илүү хурцадмал болгох аюултай юм. Таны сэтгэлд нийцсэн сайхан уулзалт, яриа болох болно. Амьдралын нарийн ширийн, баялаг бүтээхийн тухайд нухацтай зөвлөлдөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх боломж тохионо. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд оновчтой бус үйлдлээс болж ямар нэгэн хүндрэл үүсч болзошгүй. Хамтрагчийнхаа гаргасан санаа оноо, төлөвлөгөөг дахин нэг нягталж үзэхэд буруудах юмгүй. Энэ нь цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг болохоор санаа зовох зүйлгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө, машин техниктэй болохоор шийдсэн бол цаг алдалгүй сонирхсон зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Таны сонголт мэргэн байна гэдэгт итгэж болно. Харин сарын дундуур уран сэтгэмж сайтай, бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд орчлон ертөнцийг огт мэдэхгүй өнцгөөс харж төсөөлж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж амжилтад хүрнэ. Манлайлагч, гүйлгээ ухаан сайтай, түргэн сэтгэдэг гэх мэт чадвараа ашиглан ямар ч салбарт амжилттай ажиллаж, албаны болон хувийн амбицаа нэмэгдүүлнэ. Бизнесийн салбартаа аль хэдийнээ хөлөө олчихсон хүний хувьд өөр илүү ямар боломж байгааг судлах ч бусад бараа үйлчилгээний тал дээр өөрөөс шалтгаалаагүй бага зэргийн асуудал тулгарч болзошгүй. Сарын сүүлээр таны эрүүл мэнд таны гарт байна. Бага зэргийн өвдөлтийг тоохгүй орхисноос үүдэн архагших, хүндрэх аюултай гэдгийг санаарай. Эргэн тойрны хүмүүстээ өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрөөсөө түлхэх цаашлаад ганцаардлын эхлэл болж мэдэх юм. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, туршлага судлах зэрэг оюуны хөрөнгө оруулалт хийхэд таатай. Гэнэтийн саад бэрхшээлээс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Буян номын газраар явах, бясалгал хийх зэргээр өөрийнхөө болон дотнын хүнийхээ сэтгэлийг сэргээнэ.

Үхэр

Сарын эхэнд бизнесийн салбарт ажиллагсдын хувьд уналтад орохуйц бэрхшээл тулгарна. Тэд буруу зүйлээ барьж авсан бололтой. Сэтгэлийн их хөдөлгөөн, онгироо зан нь хамтрагчтайгаа муудалцахад хүргэнэ. Орлогын шинэ эх үүсвэрийг хайх, өөр төрлийн ажил үйлчилгээ эхлүүлэх зэрэгт амжилттай байж ашиг орлого сайтай байна гэж од гараг танд амлаж байна. Ажил хэргийн аливаа харилцааг сэвтүүлэхгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Машин техниктэй болгоомжтой харилцаж аливаа осол аваар гарахаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Сарын дундуур амьдралаа өөрчлөхийг хүсэж өмнөө тавьсан зорилгынхоо төлөө цаг наргүй зүтгэхийг хичээнэ. Мэргэжилдээ эзэн болж, бүтээлч байдал, идэвх санаачлагыг өдөр тутамд танаас шаардах болно. Худалдаа наймаа хийх болон ямар нэгэн зарлага гаргахад асуудал үүсэхгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд саад учирч болзошгүй тул анхаараарай. Та урд хожид мэдэрч байгаагүй тийм их эрч хүчийг мэдрэх болно. Бүхий л болж бүтэхгүй зүйлийг хийх итгэл төрж, хүч чадалдаа бахадна. Оюун санааны болон мэдлэг мэргэжилдээ бүхий л анхаарлаа төвлөрүүл. Сарын сүүлээр урам зоригийг тань сэргээсэн маш их ашиг орлогыг олж мэдэх төсөл төлөвлөгөөний санал танд ирэх бололтой. Ажил амьдралдаа дүгнэлт хийж дараа сардаа юу хийж амжуулах талаар төлөвлөхөд тохиромжтой. Эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Хоол хүнсэндээ онцгой анхаараарай.

Ихэр

Сарын эхээр мэргэн ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлж нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болохын төлөө буцалтгүй шийд. Ажил хэргийн хувьд хөрөнгө оруулалт болон ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэрэгт маш анхаарал болгоомжтой хандаарай. Аль болох хэмнэлттэй байхыг хичээхгүй бол мөнгө төгрөгний асуудалд, санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Танд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөх нэгэн гарч ирнэ. Та эргэлзэх хэрэггүй өөрт хэрэгтэй санал, зөвлөгөөг эелдгээр хүлээж ав. Хэн нэгний сөрөг хандлагад харилцан муу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Сарын дундуур оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай. Тэд шинэ бүтээл, эрдмийн ажлаа амжилттай дуусгаж, зэрэг дэв ахиж олонд хүндлэгдэнэ. Эргэн тойрны хүмүүстэй үл ойлголцох, санал зөрөлдөх зэрэг төвөгтэй асуудал гарна. Энэ байдлыг та өөрийн тайван байдал, хар буруу санадаггүй зангийнхаа ачаар амархан зохицуулж чадна. Гар урлал, үйл хийдэг хүмүүст их хэмжээний захиалга орж ирнэ. Та хийж бүтээснээрээ тодорхой хэмжээний хүрээлэл үүсгэнэ. Энэ хэрээрээ ашиг орлого тань нэмэгдэж амьдралд нэгээхэн өөрчлөлтийг авчирна. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй учирч, романтик уулзалт, болзоо тогтоох магадлалтай. Хайр дурлалд одтой байх ба зарим хүмүүс өмнөх хайрттайгаа учирч магадгүй. Сарын дундуур та хэн нэгний амьдралд тохиолдох чухал үйл явдлын гэрч болно. Гэрлэх санал тавих, шинэ байрны шав тавих, оюуны бүтээлээ бүртгүүлэх гэх мэт. Хариуцлагатай, чин сэтгэлээ зориулан ажиллаж бусад хүмүүсийг байлдан дагуулж чадвал амжилт, нэр хүнд таныг тойрохгүй. Бүсгүйчүүд гадаад байдалдаа анхаарч, 10 насаар залуу харагдах гэж сэтгэл шулуудна. Хувийн амьдралаа дээшлүүлэхийн тулд гэр бүлийн ярилцлага хий. Гишүүн бүрийн саналыг тусгасан төлөвлөгөө боловсруул. Хүүхдүүддээ өөр өөрийн гэсэн үүрэг рольтой болгох гээд амралтын өдрийг бүхэлдээ гэр бүлдээ зориулаарай.

Мэлхий

Сарын эхээр таны дотоод мөн чанар, чин сэтгэл тань эргэн тойрны хүмүүсийн нүдэнд ил байж, тэдний дунд та өөрийгөө бүрэн илэрхийлж, олон түмнээр хүрээлүүлнэ. Хэний ч бодож, сэтгэж чадаагүй зүйлийг та зөвхөн өөрийнхөө мэдрэмж, сэтгэхүйгээр дүрсэлж, бүтээж чадна. Уран бүтээлийн онгод хөглөгдсөн, өрнөл явц түргэнтэй гайхамшигтай байх болно. Хэт их эд хөрөнгө, эрх мэдэлд шунах хэрэггүй. Та өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ олж хийснээр хүсэл мөрөөдлийнхөө замыг дардан болгоно. Залуус мөрөөдлийнхөө үүдийг нээх чухал үйл явц болно. Тэдний амьдрал үүнээс л шалтгаалж магадгүй нэгэн том шалгалт сорилтыг давах болно. Санхүүгийн ямар ч төрлийн ажиллагаанд амжилт ирнэ. Өөрийн ур чадварыг өндрөөр үнэлэх нь тийм ч муу биш. Сарын дундуур бүтээлч сэтгэлгээ илүүтэй хөгжиж, ном зохиол туурвих, бичих, зурах, зохион бүтээх ажилд илүү өгөөжтэй байх болно. Материаллаг байдлаа сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авна. Хуримтлуулсан мөнгө, эсвэл ажлын хөлсөө юунд зарцуулах талаар сайтар тооцоол. Ямар ч төлөвлөөгүй, хэрэггүй зүйл төлөвлөх хэрэггүй. Бүсгүйчүүд сэргэлэн цовоо зангийнхаа хүчээр ямар ч төвөгтэй ажил байсан төлөвлөсөн бүхнээ амжилттай гүйцэтгэнэ. Сарын сүүлээр харилцагч байгууллагаас ирсэн санал санаачлагыг дэмжин ажиллах нь таны хувьд ч хэрэгтэй, ашигтай байх болно. Гаднын нөлөөтэй ямар нэгэн бэртэл гэмтэлд хүрч болзошгүй тул туйлын анхааралтай байхыг зөвлөж байна. Та хэний ч өмнө нүүр бардам байхаар мэдлэг чадвараа дээшлүүлж, боловсролдоо анхаарлаа хандуул. Ахиж дэвших боломж бололцоог судлаарай.

Арслан

Сарын эхэнд аз туршсан, эрсдэлтэй шинэ ажил хэрэгт зоригтойгоор давшин ор, дэмий хоосон болгоомжлол, эргэлзээ хэрэггүй. Үр дүн нь тодорхой таны хувьд ашиг орлого авчрах боломж гэж ойлго. Ажил хэргийн улмаас та өөрийн бодлоос ухарч магадгүй. Энэ нь амин хувиа хойш тавьж хамт олны төлөөх ухралт тул та эмзэглэх хэрэггүй. Мөнгө санхүүгийн байдал илт сайжрах таатай боломжийг олж харна. Албан ажлаар хол томилолтоор явах бололтой. Мэргэжлийн хүрээнд авьяас чадвар, ур ухаанаа гаргаж өөрийнхөө бүхий л зүтгэлийг харуулахад тааламжтай. Азад найдаж эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Хамгийн ойрын хүн байсан ч эргэлзээтэй зүйл дээр хянамгай ханд. Хайрттайгаа нухацтай ярилцаж сүүлийн үед болж буй явдлуудаа дүгнэхэд хүртэнэ. Бие биедээ итгэх итгэлээ алдалгүй барьж чадвал гомдох, сэтгэл эмтрэх байдал үүсэхгүй. Сарын дундуур өөрийн ашиг сонирхлоо идэвхтэй хамгаалах, өрсөлдөгчдөө буулт хийхгүй байх, хэн нэгний нөлөөнд автахгүй байхыг одод танд зөвлөж байна. Сугалаанд аз үзэх, олз олох эсвэл хэн нэгнээс гэнэтийн бэлэг авна. Мөнгөний урсгал орж ирж, орлого ихэсэх нь таны санхүүгийн асуудлыг төвөггүй шийдвэрлэж өгнө. Танд ашигтай ажлын санал ирнэ. Машин техниктэй харицахдаа болгоомжтой байгаарай. Сарын сүүлээр оюутнуудын ирээдүйд шинэ боломж гарч ирнэ. Тэдэнд сонголт хийх шаардлага тулгарах ч ганцаар шийдвэрлэж чадахгүйд хүрнэ. Уран бүтээлийн онгод ихтэй, нүдэндээ харагдтал төсөөлж чаддаг, түүнийгээ хийх гэж тэмүүлдэг тэр л агшин танд ирсэн байна. Хайр дурлал, халамж энхрийллийг өмнөхөөсөө илүү хүсэх болно.

Охин

Сарын эхээр хүч хөдөлмөрөө зөвхөн ажилдаа зориулснаар танд боловсрох, мэдлэгээ ахиулах боломж хаагдмал болно. Нэг оролдлогоор бүхнийг хийнэ гэж бат төлөвлөж зүтгэх нь нэг талдаа буруу юм. Сайтар төлөвлөөгүй ажил тань амжилт дагуулах нь ховор тул яаран шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай. Удирдах албан тушаалтантай харилцах харьцаа тань таны ур чадвараас илүү үнэлэгдэхэд хүрнэ. Эрчүүд тэр тусмаа барилгын салбарт ажилладаг хүмүүст таагүй зүйл, хүндрэл гарч болзошгүй. Ачаалал үүсгэж болохуйц ямар ч ажил танд сайхныг авчрахгүй. Уран бүтээл болон худалдааны наймааны тал дээр чухал хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхий. Таны сэтгэлд нийцэхгүй, эргэлзээ төрүүлэхүйц ажилтай тулгарвал шийдвэрлэх хугацаагаа хойшлуул. Анхаарал тань төвлөрөхгүй, хэрэгтэй хэрэггүй олон бодолд дарагдах нь таныг улам их ядрааж, идэвхийг тань бууруулна. Сарын дундуур мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд та өөрийгөө бүх нөхцөл байдалд хангалттай аваад гарч, ур чадвараа харуулна. Таны элгэмсэг, найрсаг зан тань хамт олны тань хичээл зүтгэлийг улам нэмэгдүүлнэ. Хайр дурлалын адармаатай үйл явдал таныг тойрсон хэвээр байх болно. Энэ нь бүсгүйчүүдэд илүүтэй тохиолдоно. Ганц бие хүмүүс заяаны ханиа сонгохдоо хуумгай хандаж болохгүй. Харин сарын сүүлээр бүсгүйчүүдийн дураараа зангаас болж ямар нэгэн асуудал үүсэх бололтой. Тэд шаралхуу, өөрийнхөөрөө зүтгэснээр байдлыг улам л дордуулна. Санаандгүй байдлаар томоохон асуудалд орж магадгүй. Цэвэр таны хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байна. Сэтгэл санаагаа хянаж, ажил хэрэг болон амьдралдаа идэвх зүтгэлтэй байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Сарын эхээр гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт боловсруулахдаа өөрийн биеэр биечлэн хий. Хэн нэгэнд даатган үлдээвэл алдаа гаргах магадлал өндөр байна. Бусдын өмнө өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёс зүйтэй байхыг хичээ. Урт хугацаанд оролдоод чадахгүй байсан зүйлийг бүтээж салбартаа тэргүүлэх боломж олдоно. Таныг сайн муу олон янзын мэдээллээр дарж магадгүй. Хэн нэгэнд амласан амлалтаасаа буцахгүй байхыг зөвлөж байна. Цаг үеэ олсон зөв зүйлийг барьж авч чадвал таны амьдралын хэмнэл болоод материаллаг байдал тань ихээхэн өөрчлөгдөх болно. Хувийн амьдралаа сонирхолтой, адал явдлаар дүүрэн байлгахын тулд өөрөөсөө эхлэн өөрчлөлтийг хийж, бүхий л боломжоороо дуртай зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Сарын дундуур мэдлэгийнхээ хүрээг тэлж олон хүнд өгөөжтэй байхаар бүхий л ажлаа зохицуул. Эрүүл мэндийн зарим асуудал гарч ирнэ. Энэ нь ихэвчлэн ахмадуудад хамаатай байж магадгүй. Хайр дурлалын хувьд эрчүүд илүү гайхамшигтай аз жаргалтай байх магадлалтай. Шинээр танилцсан хүнтэйгээ дотно харилцаанд орсон ч хоромхон хугацааны аз жаргалаас хэтрэхгүй харин ч сэтгэлээр унаж, удаан хугацааны гутралд орж болзошгүй. Биеэ хэт тоох, өөрөөсөө дор ядарсан нэгэнд дээрэнгүй хандах зэрэг нь таны нэр төр, ажил амжилтад тань ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх тул аливаа таагүй зан авир, хандлагаа өөрчлөхийг хичээгээрэй. Өмнө хийж байгаагүй зүйлээ аз үзэн турших гэсний хэрэггүй. Мэдлэгтэй, туршлагатай хүнээс зөвлөгөө, заавар авч цаашид гарах эрсдэлээс сэргийлээрэй. Санхүүгийн зарим нэг асуудал ундарч болзошгүй тул орхигдсон тооцоо байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Гэнэтийн гарах зардалдаа хяналттай бай. Мөнгөний урсгалгүй, зүгээр мөнгөний түгжээс болох эд зүйл худалдаж авахгүй байсан нь дээр. Амьдралын хэмнэл нь идэвхтэй хүмүүсийн авьяас билэг ундран гарч төлөвлөсөн төлөвлөгөөний дийлэнх нь биелнэ.

Хилэнц

Сарын эхээр уран сэтгэмж, шинэ содон санаачлагаа ч ил гаргах таатай үе. Танд өөрийгөө зөв талаар илэрхийлэх сайхан боломж гарч ирнэ. Аливаа эхлүүлсэн ажил саадгүй, эхний удаадаа амжилттай болно. Орлого зарлага эн тэнцүү байна. Харилцан тохиролцоо, таатай нөхцөлийн хүрээнд санасан зорьсондоо хялбархан хүрч чадна. Мэргэжлийн хүрээнд алдаа эндэгдэл гаргах магадлал өндөр. Өөрийн итгэл үнэмшил, жанжин шугамаас хазайх хэрэггүй. Эрсдэлтэй, эргэлзээ дагуулсан зүйлрүү тэмүүлэх, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Хайр сэтгэлийн асуудалд хэт автаж, бусдын нөлөөнд орохгүй байхыг зөвлөж байна. Сарын дундуур сайн үйлсийн аянд нэгдэх, ядарсан нэгэнд тусламж үзүүлэх зэргээр буяны үйлд оролцоно. Худал хуурмаг, гаднаас ирэх дайралтад өртөх магадлал өндөр. Бусдын санаа бодол, хов яриа газар авч ажил хийхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Уран бүтээлээ хөгжүүлэх, авьяас билгээ нээн харуулах, шинжлэх ухааны ололт амжилтаа бататгах зэрэгт таатай байна. Амьдралын эрч хүч тогтворгүй, хувиараа аж ахуй эрхлэгчид үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, газар тариалан, өрхийн үйлдвэрлэл зэрэг нь ирээдүйн ашиг авчрах болно. Дуртай зүйлээ хийх цаг гарга, өөртөө боломжийг нээж өг. Харин сарын сүүлээр нийгэм улс төрийн хурцадмал байдал, сэтгэл санааны гэнэтийн сөрөг илрэл нь осол аваар, өвчин эмгэг тусаж магадгүй. Бизнес эрхэлдэг хүмүүст амжилттай. Бичиг баримттай холбоотой ажил, ном зохиол туурвих, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тааламжтай. Томоохон хэмжээний худалдан авалт хийх, урьд нь төлөөгүй өрөө төлөх зэргээр мөнгөтэй холбоотой асуудал гарна. Хөдөө гадаа явах, төлөвлөөгүй аялал зэрэг нь аз жаргалыг мэдрүүлнэ. Ахмад настай хүмүүсийн заавар зөвлөмжийг цаг үргэлж санаж, тэднийг улам бүр хайрлаж хүндэлнэ. Шинэ машин авах, байр орноо солих, нүүдэл хийх зэрэгт таатай.

Нум

Сарын эхээр ажил хэргийн хувьд тооцоолоогүй, бүр төсөөлөө ч үгүй саад бэрхшээл тулгарна. Хамгийн итгэлтэй хүнээсээ урвалт, хууран мэхлэлтийг олж харна. Тэднийг уучлахад хүнд байх ч гэмгүй нэгнийг хавчуулж, буруутан болгож болзошгүй. Аав ээждээ очиж хайр энхрийллийг нь хүртэхийг хүснэ. Та өөрийгөө нялх хүүхэд шиг мэдрэх болно. Идэвхтэй ажил хайж байгаа хүмүүс таатай хариу авна. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учирч, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Арилжаа наймаа болон мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, томилолтоор явахад тохиромжтой. Уламжлалт эмчилгээ, бариа засал хийлгэхэд таатай. Элдэв хорт муу зуршлуудаасаа татгалзах нь таны эрүүл мэндэд тустай. Та бусдад хийсэн сайн үйлсийнхээ төлөө магтаал сайшаал хүртэж, шагнал ч авч магадгүй. Сарын дундуур мөнгө санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарна. Таны хичээл зүтгэл гаргаж олон хоног нойр хоолоо умартаж хийсэн ажил тань эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлнэ. Дурын ажлыг барьж авахад саад багатай амжилттай бүтнэ. Шударга үнэний дуу хоолой болох, ядарсан хүмүүсийн ам хэл болж өргөдөл гомдлыг нь дээдэст уламжлах зэргээр түмэнд тустай ажил хийнэ. Ашиг хонжоо хайсан ажил ямар ч тохиолдолд амжилт, үр дүн багатай байх болно. Бодож санасан зүйлээ бодит зүйл болгохын тулд хүн бүрээс ихээхэн хүчин чармайлт гарах болно. Сарын сүүлээр материаллаг байдлаа сайжруулах боломж гарч ирнэ. Та хэн нэгэнтэй нийлж үйлчилгээний газар ажиллуулах, олон нийттэй харилцдаг ажил эхлүүлж магадгүй. Аливаа хүндрэл бэрхшээлийн үед таны дотнын найз нөхөд тань хамгийн их дэм болж хямралаас, асуудлаас гарахад тань 100% туслах болно. Аав ээжийн хайр энэрэл хамгаас их үгүйлэгдэж ажлаа орхиод гүйгээд очмоор санагдана. Энэ мэдрэмжээрээ ээж ааваа баярлуулж зочлоорой. Зөн совиндоо хэт итгэх хэрэггүй. Аливаа шийдвэрлэх асуудал тулгарахад ганцаар шийдвэрлэх хэрэггүй. Бусдын зөвлөгөө, саналыг тусгаж харилцан дүгнэлт хийх хэрэгтэй.

Матар

Сарын эхээр ганцаар байхыг эрхэмлэн аль болох тунгаан бодох, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай. Эргэлзээ тээнэгэлзээтэй зүйл байгаа бол түүний учир начрыг олоход хялбар байх болно. Эртний найзтайгаа уулзаж магадгүй. Худалдаа наймаа, бизнесийн ажилд таатай. Их мөнгөний эргэлт хийх гэж байгаа бол туйлын анхааралтай, хянамгай байхыг зөвлөж байна. Мөнгө санхүүгийн тал дээр жаахан ч болов тооцоотой байхгүй бол их мөнгөний өрөнд орох магадлал өндөр байна. Мэргэжлийн ур чадвар, авьяас билгийг тань зохих ёсоор үнэлэх болно. Тэдний уужуу ухаан, даруу төлөв байдал нь нэр хүндийг нь өсгөөд зогсохгүй материаллаг байдлыг нь сайжруулна. Гэрээ хэлэлцээр хийх, хуулийн зөвлөгөө авах, бичиг баримт боловсруулахад таатай. Хүч чадлаа хэрэгтэй, ашигтай зүйлдээ зөв хуваарилан зарцуул. Бодол санаагаа төвлөрүүлэн хамтрагчийнхаа гаргасан санааны тухай эргэцүүл, хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судал. Сарын дундуур уран бүтээлчид, шинжлэх ухааны ажилтан, ном зохиол бичдэг хүмүүст туйлын таатай. Бичиж тэмдэглэх, шинэ санаа олох, нээлт хийх зэргээр ажлын амжилтаа ахиулна. Амар хялбараар мөнгө олох гэсэн хүмүүсийн санаа бүтэлгүйтнэ. Алдагдсан зүйлээ олох, тасарсан харилцаагаа сэргээж магадгүй. Энэ харилцаа нь магадгүй таныг амьдралын цоо шинэ замаар аялахад нөлөөлөх болно. Хэт ачаалалтай ажилласнаас болж мэдрэлийн ядаргаа тусаж магадгүй. Эрүүл мэндийн байдалдаа ихээхэн ач холбогдол өгөөрэй. Хэт сэтгэлийн хөөрөл нь юунд ч хүргэж болзошгүй тул өөрөө өөртөө хяналттай байгаарай. Хайртай хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамж үлдээ. Хайр дурлалын адал явдал таныг тойрохгүй. Сэтгэл зүрхний асуудалдаа хөнгөн хандах хэрэггүй. Үг хэлээ бодож харилцаандаа анхаараарай.

Хумх

Сарын эхээр дурын хүний зөвлөмж зөвлөгөөг ягштал дагах хэрэггүй. Ялангуяа чухал ажил хэрэг явуулж байгаа тохиолдолд хөнгөн хуумгай бус няхуур хандах хэрэгтэй. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой бус. Нэлээдгүй зарлага гарч болзошгүй. Алдагдалд ч орж магадгүй тул дэмий зүйлд мөнгө үрэх хэрэггүй. Хувийн амьдралд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж үүнээсээ үүдэн сэтгэл гутралд орж магадгүй. Хосууд харилцаан дээрээ анхаарч илэн далангүй байж аливаа эрсдэлтэй алхам хийхээс сэргийл. Сарын дундуур санаандгүй маш сонин содон зүйлийн гэрч болж болзошгүй. Та хоромхон зуурт олны танил болох гэнэтийн зүйлтэй учирна. Та шударга бусын төлөө чанга зоригтой дуугарч чадсанаараа энэ удаагийн баатар нь болж чадна. Шийдэж чадаагүй санхүүгийн асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Ойрын хугацаанд төлөвлөж байсан гадагшаа явах төлөвлөгөө тань талаар болно. Сарын сүүлээр урьдчилан төлөвлөсөн уулзалтуудыг түр хойшлуулсан нь дээр. Биеийн байдал доройтож магадгүй тул хүнд хүчир тэнхээ шаардсан ажил хийхээс зайлсхий. Албан тушаал ахих, эрх мэдэлд тэмүүлэх хэрэггүй. Ямар ч зүйл дээр яаран сандран шийдвэр гаргахгүй байж өөрийгөө удирдахыг хичээ. Өөрийн тогтвортой байдлыг хамгаалах зарим нэг оролдлогыг хийнэ.

Загас

Сарын эхээр амьдралын эрч хүч дээгүүр байна. Хүчин чармайлт гаргаж, идэвх зүтгэлээ зориулсан бүхэн тань үр дүнгээ хурдан өгнө. Санхүүгийн хүрээнд ямар нэгэн уналт, алдагдал гарч магадгүй. Таны гаргасан санал санаачлага олон хүний дэмжлэгийг авна. Өөрийн гаргасан амжилтдаа хэт бардах хэрэггүй. Эрүүл мэндийн тал дээр асуудал үүсч магадгүй. Мэдрэлийн ядаргаа, дотоод шүүрлийн булчирхай, хоол боловсруулах эрхтэн муудаж болзошгүй. Ядарсан хүмүүст тусламжийн гараа сунгаж тэдэнд урам өг. Та хэн нэгний хувьд хүндтэй, буянтай, үлгэрлэх хүн нь болж магадгүй. Та өөрийн хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд түүнийхээ үр дүнг үзэх гэж яарна. Эрчүүд толгой мэдэн томоохон худалдан авалт хийхгүй байх, байгальд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Сарын дундуур далд авьяас тань илэрч олныг бишрүүлнэ. Таны өмнөөс хэн нэгэн шийдвэр гаргаж, будлиантай, төвөгтэй байдал үүсгэж магадгүй. Ажил дээрээ хувийн зохион байгуулалтаа сайжруулж нягт нямбай, эмх цэгцтэй бай. Эргэн тойрны хүмүүс таны зарчимч байдлыг үнэлнэ. Бизнес эрхлэгчид, хувийн аж ахуйтай хүмүүс бага зэрэг сорилтыг давах шаардлага гарна. Бага зэргийн бэрхшээлийг даван туулж чадвал илүү ашигтай боломж ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Шинэ төлөвлөгөө боловсруулж шинэ эрч хүчээр өөрийгөө цэнэглэ. Өөрийн хүч чадлыг ашиггүй зүйлд зориулах хэрэггүй. Хүч хөдөлмөрөө, оюун ухаантайгаа хослуулан ажиллаж чадвал зорилго зорилтдоо амархан хүрнэ. Сарын сүүлээр хувийн амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд хялбар байх болно. Та гэр бүлийн хүрээнд харилцан ярилцаж бүхий л шийдвэрээ гаргаж дэмжлэг авна. Ахмад настнууд амралт сувилалд явах, үр хүүхдийндээ зочлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны байдлаа дээшлүүлнэ.