Найруулагч Б.Чингүүн ихрүүдээ охидоо ил гаргав

Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон Б.Чингүүн өөрийн авьяас чадвараараа урлагийн ертөнцөд орон зайгаа бүрдүүлсэн уран бүтээлч. Түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.


Өөрийн гэр бүлээ ихээхэн нууцалдаг найруулагч Б.Чингүүн өдгөө гэр бүлтэйгээ АНУ-д аж төрж байна.

Энхрий хайрт ихрүүдээ тэр бүр олны өмнө гаргаж байгаагүй тэрээр сүүлийн үед инстаграмм хуудсаа охидоороо чимэх болжээ.

Найруулагч Б.Чингүүний хувьд өнгөрсөн оны есдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр гал голомтоо бадраан, даруухан хуримаа хийсэн. Түүний гэргий,ихрүүдийн ээж Г.Сэлэнгэ нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд хамгийн сүүлд “UBS” телевизийн “Охид” олон ангит киноны гол дүрд тоглосон юм.

Залуу жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд Соёл урлагийн их сургуульд суралцаж байхаасаа кинонд тоглосон бөгөөд гуравдугаар курсийн оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй Дорнод аймгаар аялан тоглолтоор явж Уильяам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттад тоглоод амжсан нэгэн.

Тэрбээр монголын тав дахь Жульетта болохоосоо өмнө “18 нас би чамд хайртай”, “Аз жаргал”, “Хайр” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин юм.