Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун ааваасаа дутахгүй алдартай. Хэдийгээр сайн эцгийн буянд олонд танигдсан ч гэлээ, хааяа хааяахан сайн үйлсийн аян хийж харагддаг.

Өдгөө 32 настай тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүн эхээс төрөхдөө л амьдралын тэмцэл, ширүүн өрсөлдөөн дунд гар бие оролцдог гэж хүмүүс ярьцгаадаг. Ирээдүй яг энэ цаг мөчөөс л эхэлдэг. Тиймээс та яг одоо аз жаргалыг өөртөө бий болгоорой…” хэмээн бичжээ.

Б.Намууны хувьд Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.

Тэрээр 20-хон насандаа буюу 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж.

Сонирхуулахад, Б.Намуун гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд чөлөөт гэрэл зурагчнаар 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд ажиллаж байсан гэнэ лээ.

Мөн 2010 онд “Түмэн хишигтэн” төслийн сурталчилгаанд Монголын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамт тоглож байсан.