“Honeymoon”-ны Б.Солонго уран бүтээлдээ эргэн оржээ

Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНСУ-аас чартер нислэгээр хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин, охидын Honeymoon хамтлагийн ахлагч Б.Солонго уран бүтээлдээ эргэн оржээ.


Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.


Б.Солонгын хувьд БНСУ-д эрүү нүүрний гажиг засах мэс засалд ороод удаагүй байхад тус улсад коронавирусын халдвар хүчтэй тархсан байдаг.
Тэрээр Монголд ирж, онгоцноос буухдаа эх орондоо талархаж ёсолсон нь олон хүний сэтгэлийг огшоосон билээ.