Шарк Энхтүвшингийн 20 ишлэл. Дүр эсгэдэггүй, их зангүй, энгийн удирдагчдад би дуртай.

1. Өглөө бол өөртөө зарцуулах төгс цаг.

2. Амьдрал бол жонглёр юм. Хамгийн эцэст гартаа атгаж үлдэх ёстой бөмбөг нь эрүүл мэнд, гэр бүл.

3. Ихэнх хүн бизнесийг мөнгө гэж боддог ч миний хувьд бизнес бол харилцаа.

4. Хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөрийгөө хөгжүүлэхэд гаргаж байгаа цаг.

5.Зарим хүн яг матрёшка шиг. Харахад хамгийн гадна талын том матрёшка шиг боловч үнэндээ хамгийн жижиг матрёшка нь байдаг.

6. Бие биенийхээ үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч байж гэр бүл бүрэлддэг.

7. “Миний буруу” гэж хэлж сурах хэрэгтэй.

8. Хүүхдэдээ зарцуулсан цаг бол энэ дэлхий дээрх хамгийн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт.

9. Мөрөөдөхөд юмыг ургуулан бодож, төсөөлөх чадвар чухал. Энэ чадварыг хүүхдүүддээ үлгэр уншиж өгснөөр бий болгож чадна.

10. Бусдаас юу хүсэж байгаагаа өөрийн биеэр үзүүл.

11. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд сууж байхад ирдэг амжилт гэж байхгүй.

12. Өөрийнхөө зөв гэсэн бодлуудаа байнга сорьж байх хэрэгтэй. Юмс байнга өөрчлөгддөг.

13.“Comfort zone”-оосоо гарч бай. Ингэснээр илүү амжилт гаргах боломжтой.

14.Саад, бэрхшээлийг амжилтанд хүргэх зам, дохио гэж бодох хэрэгтэй.

15. Зовлон үзэх тусам сайн, муугийн хязгаар тэлдэг. Энэ хязгаар өргөн байх тусам аливаад илүү хүлээцтэй болж, уур уцаар холддог.

16.Сахилга бат бүх зүйлийн үндэс.

17.Ахиж, дэвшихэд чамайг хөндлөнгөөс хараад бүтээлчээр зөвлөж чадах ментор чухал. Тэдний зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээж авах хэрэгтэй.

18.Бид нар өөрсдийгөө “хогийн сав” шиг боддог. “Гэдэс” номыг уншихад зүгээр шүү.

19.Байнга тордож, анхаарах ёстой зүйл бол эрүүл мэнд.

20. Хүн муу байж болно. Заавал сайн, мундаг байх албагүй. Харин засарч, сайжирдаг л байх хэрэгтэй.