Д.Нямхүү: Сувилагч бол эмч нарыг хүчирхэг болгодог найдвартай хамтрагчид юм

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Тавдугаар сарын 11-ний өдөр 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа. COVID-19 нь эдгэрсэн хүний тоо 15 боллоо. ХӨСҮТ-д халдвартай 27 хүн эмчлүүлж байна. Эдгэрч эмнэлгээс гарахад ойрхон хоёр хүн бий. Ганцхан шинжилгээний хариу сөрөг гарвал эрүүлжлээ гэж үзэж, эмнэлгээс гаргана.

Эмчийн найдвартай туслагч, хамтран зүтгэгч, алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагчдын баярын мэнд хүргэе. Та бүхний сайхан үйлчилгээ өвчтөнийг эдгэрэхэд онцгой сайн нөлөөлдөг, эмч нарыг хүчирхэг болгодог найдвартай хамтрагчид юм гэлээ.