Амжилт дагуулах онч үгс

Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилдхязгаар гэж үгүй.

Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж, хэлэх ярих зүйлгүй бол дууруй бай.

Лафатер

Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал юм.

Э. Лабуле

Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ.

Л. Монов

Зан чанар гэдэг нь зарчмын дагуу ажиллах чадвар юм.

Л. Кант

Уурандаа хэлсэх зүйл ичиж дуусдаг.

Л. Толстой

Зоригтны талд дандаа аз жаргал ирдэг.

Багриатон

Хулчгар зан дайснаас ч аймшигтай… Дайснаас болгоомжилж явдаг бол найздаа итгэж байдаг.

Л. Толстой

Бид яг юу хийхийг хүсч байгаагаа мэддэг сэн бол бидний туйлын хүсэл тийм ч их байхгүй сэн.

Хамгийн том нүгэл – Айдас

Хамгийн сайн өдөр – Өнөөдөр

Хамгийн сайхан хот – Чиний ажиллаж, амьдарч буй газар

Хамгийн сайн амралт – Ажил

Хамгийн том алдаа – Итгэл алдах

Хамгийн айхтар сул тал – Үзэн ядалт

Амар тайвныг алдуулалч хамгийн хэцүү хүн – Чалчигч

Хамгийн тэнэг зан – Биеэ тоох

Хамгийн аюултай хүн – Худалч

Хамгийн их хэрэгцээ – Хоорондын харьцаа

Хамгийн том баялаг – Эрүүл мэнд

Бусдад өгч бусдаас авч чадах хамгийн том өглөг – Хайр сэтгэл

Хамгийн сайн, хамгийн дотно нөхөр – Сайн ном

Чиний дайснууд – Атаархал, шунал, бусдын сул талыг тагнах, өөрийгөө өрөвдөх явдал.

Хамгийн үзэн ядах зүйл – Харгислал, хэрцгийлэл.

Хамгийн зэвүүн зан чанар – Ихэмсэг яравгар зан
Чамд саад болох хамгийн том сул тал –

Мэдлэггүй сул дорой байх

Хамгийн ухаантай хүн – Хийх ёстой зүйлээ ямагт хийдэг хүн

Энэ дүрмийг баримталсан хүн ухаантай болж чадна.

Пол Брен

Хүний аз жаргал, гай тотгор өөрийх нь ааш төрх, хувь заяанаас адилхан хамааралтай.
Хувь заяаныхаа илгээсэн бүхнийг бид сэтгэлийн хөдөлгөөнөөс хамааран янз бүрээр үнэлж цэгнэдэг:
Үзэн ядалтыг үүсгэсан хүн л зөвхөн үүнээсээ айдаг.
Үхэгсдийн нэгэн адил бид бүгдээрээ айдаг гэсэн атлаа мөнхийн юм шиг аяглаж, юм бүхнийг хүсдэг.
Мэдлэгийн хүрээнээсээ хальж гарсан зүйлд итгэхэд бэрх.
Өөртөө итгэж чадвал бусдад итгэнэ.
Хувь заяаг эрүүл мэндийн адил авч үзэх нь зүй.
Хувь тохиол ивээвэл – баясан жаргаж, хувь тохиол аашилбал – тэвчин хүлээж, онцын шаардлагагүй бол яаран хүч хэрэглэх гэсний хэрэггүй.
Сайн хүн болохын тулд хувь заяаныхаа төөргийг урлагтай ашиглаж сур.
Бага зүйлд хэт махруу хүн агуу зүйлд голдуу чадваргүй байдаг.
Хүний сайн талыг түүний сайн чанараар нь бус, харин тэр яаж сайн чанараа ашиглаж байгаагаар нь цэгнэх ёстой.
Бид өөрсдөө дутагдалгүй ариухан байсан бол бусдын дутагдлыг олж харах тийм ч таатай байхгүй байх байсан.
Ам хэлээрээ бус ажил үйлсээрээ шамд.
Зөрүүд зан – Тэнэгүүдийн хаяг.
Залуур хатуу чанга гарт байвал завь ямар ч ширүүн салхийг тэснэ.
Махран зүтгэх нь амжилтын нөхөр, сүүдэр.
Уулыг чулуу, хүнийг толгой чимнэ.
Хүний чаддаг бүх зүйл ердөө л тэвчээр, цаг хугацааны нийлэмж юм.
Бальзак

Хэн ч чамайг гомдоогоогүй мэт бусдыг хүндэл.
Хэн ч чамайг хараагүй байна гэж бодоод бүжиглэ.
Хэн ч чамайг сонсоогүй мэт дуул.

Томоохон амжилт нь урьдчилан төлөвлөж бодсон олон жижиг зүйлээс бүрддэг.

Хэрэв чи хангалттай гэлгүйгээр улам ихийг мэдэхгүй байвал хэзээ ч хангаттай мэдлэгтэй болохгүй.
У. Блэйк

Гавьяа гэдэг бол өндөр зорилгод тэмүүлсний шан мөн.
Фирдоуси

Чи мэдлэгийн ачаар л маш их зоригтой, ажил үйлс бүртээ төгс төгөлдөр байх болно.
А. Дюрер

Хүний чин зорилго амьд явахдаа бус, амьдрахдаа буй.
Жек Лондон

Урлаг – Бодит байдлыг дүрслэн, угтаа цоо шинээр бүтээсэн ертөнц мөн.
В. Г. Белинский

Хамгийн эрхэм дээд гавьяа гэж хүмүүс олон гэрчийн нүдэн дээр л хийж зүрхэлдэг зүйлийг ганцаархнаа байхдаа бүтээхийн хэлнэ.
Ларошфуко

Өөдгүй хүмүүстэй тулалдахдаа тэдэнд ухрах зай үлдээ. Тэдэнд өршөөлгүй хандах нь хулганы нүхийг бөглөхтэй ижил. Бүгчимдэж амь нь тэмцсэн хулганууд эргэн тойрноо аймшигтай сүйтгэдэг.
Хун Ци Чен

Ганц ганцаар хийж хүчрэхгүй зүйлийг хүмүүс хамтдаа бүтээж чаддаг. Хүч ухаанаа нэгтгэчих юм бол тэд бараг л бүхнийг чадагчид болно.
Даниэл Уибстер

Хичнээн хүсээд ч чи өөрийхөө амьдралыг хүн төрөлхтнөөс тусгаарлаж чадахгүй. Чи түүний дотор, түүний тулд амьдрч яваа. Нэг гар нөгөө гартаал, нэг хөл нөгөө хөлдөө, толгой эрүүндээ тус дэм болдог шиг хүн хүндээ тус болж явахын тулд төрдөг юм.
Марк Аврелий

Аугаа ихэд тэмүүлэгчид ихэнхдээ муу хүмүүс байдаг. Өөдгүй байх нь өөрөө өөрийгөө тэвчих цорын ганц арга юм.
Ницше

Хэний зүрх олны төлөө цохилно, тэр үнэхээр агуу.
Ромен Роллан

Найз нөхөд маань биднии сайн талыг үнэлэхийн зэрэгцээ дутагдлуудыг маань анзаараад байх юм бол бид тэдний тухайд сэтгэл дундуур болчихдоог.
Воверанг

Өөрийхөө тухай хэзээ ч муугаар битгий ярь, найз нөхөд чинь чамайг хангалттай муулж байгаа.
Шарль Талейран

Амьдралыхаа замд нэг ч болов шинэ хүмүүстэй танилцаж байхгүй бол тун мөдхөн ганцаархнаа хоцорно.
Самуэль Жонсон

Хүний сэтгэл үхэх хүртлээ хөгждөг.
Гиппоркрат

Байгалиас заяасан үлэмж их авьяастай хүнийг боловсролтой гэдэггүй. Харин мэдэж байгаа бүхнээ ухаалаг, зөв, байж болох хамгийн их ашиг тустайгаар бүтээж байгаа, өөрийх нь мэдлэгт юу дутуу байгааг харж чаддаг хүнийг боловсролтой хүн гэнэ.
Иохим Рахэл

Тогтсон үзэлгүй бол хамгийн зоригтой хүн ч хулчгар болж хувирдаг.
Эжин Делакруа

Бидний нүдэнд эд юмс бус, тэдгээрийн дүр хэлбэр нь тусдаг шиг бидний сэтгэлд ажил хэрэг, үйл явдлуу бус тэдгээрийн тухай сэтгэгдэл л үлддэг.
Антуан Ривароли

Нэгэнт хэлэгдсэн үгийг тухайн байдалд нийцүүлэхээс цоо шинэ зүйл хэлэх нь амархан.
Воверанг

Өөрийн гэсэн үзэл бодолтой байхаас илүү тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг.
Клод Гелвеций

Машины талаар юу ч мэдэхгүй хүн л шалтгаангүйгээр оролдоно. Оюун ухааны талаар ямар ч ойлголтгүй хүн л нэгэнт тогтсон, маргашгүй үндсүүдийн үл тоомсорлох мөртлөө бясалгах гэж санаархана.
Гилберт Честертон

Бидний мэдэх зүйл маань хязгаартай, харийн мэдэхгүй зүйл маань хязгааргүй.
Пьер Лаплас

Үг цөөн байх тусам жинтэй байдаг.
У. Шекспир

Хэрэв сул талаа мэдэж байвал тэд бидэнд гай тарьдаггүй.
Лихтенбург

Өөрийг чинь магтаж, өрөөл бусдыг муулагчдыг бүү сонс.
Л. Толстой

Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийг гол нь биеэ захирч урагш алх.
Жан дэ Лабрюер

Бага мэддэгээ ухаарахы тулд маш их суралцах хэрэгтэй.
Монтен

Бэрхшээл зарим хүмүүсийн нурууг авч, зарим хүмүүсийг ялан дийлэгч болгодог.
Полибиус

Аймхай хүний сэтгэлд жаргалын зай байдаггүй.
Сервантес

Гоо үзэсгэлэн шүүдэр мэт богино настай.
Чарьз Швад

Сагсуу ойворгон хүн муу хүнээс ч долоон дор. Муу хүн дайснууд руугаа халддаг бол сагсуу хүн дайсандаа ч, нөхөддөө ч хор учруулдаг.
Жозеф Аддисон

Хүн өөрийгөө хэрхэн үнэлж цэгнэнэ. Түүний үнэ цэнэ нь яг тийм байдаг.
Франсуа Рабле

Хорвоо дэлхий сайн хүмүүсээр дүүрэн. Гэвч үүнийг чи зовлонд учирч байж л анзаарна. Энэ бол амьдралын хүнд хэцүү мөчүүдийн хариуд авч буй нэг ёсны тэтгэлэг юм.
Л. Толстой

Хэн нэгэн тодорхой байх гэж оролдохдоо хэтэрхий зөрүүд байх хэрэггүй. Хамгийн чухал зүйл бол гадаад байдал биш, чин сэтгэл.
Сума Чин Хай

Чи амьдралын туршлага суусан бол цаг зав чинь урлагт зориулагдана. Харин туршлага суугаагүй бол аар саархан тохиолдлууд дунд л өнгөрнө.
Платон

Танигдаагүй нууцлаг зүйлстийг эрж хайж байх явцдаа бид “Нэгэнт мэдэхгүй байгаа зүйлийг хайх шаардлагагүй, хайгаад ч яах юм бэ” гэж бодож байгаа хүмүүсээс зоригтой, бүтээлч болдог.
Платон

Ямар ч ажилд сайхан муухай гэж байдаггүй. Тухайн ажил сайн, зөв хийгдэж байвал тэр сайхан болно.
Платон

Эд хөрөнгө, алдар хүнд гэдэг хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
Сократ

Залуу хүмүүс өдөр бүр толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайхнаа илүү явдлаар гутаахгүйг хичээ. Царай муутай харагдаж байгаа байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засч чимэх хэрэгтэй.
Сократ

Хэдийгээр бүх юм аар саархнаас эхэлдэг боловч юмыг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар ажил биш.
Сократ

Өөдрөг үзэлтнүүд онгоц хийдэг бол гутранги үзэлтнүүд шүхэр хийдэг.
Фортен

Хорвоо ертөнцийн захирахаасаа өмнө өөрийгөөр захирч сур.
Сан Мён Мүүн

Ялагдал чухал биш, ялагдаад сэргэж босох нь чухал.
Винс Ломбарди

Өдөр тутмын хөдөлмөрт дассан хүмүүс хичнээн сул дорой, өтөл хөгшин байсан ч ажил хийж сураагүй, хүч чадалтай залуусаас илүү амьдрах чадвар сайтай.
Гиппократ

Атаархал үргэлж сэтгэлийг дундуур байлгадаг. Өөрсдийн чинь бүтэлгүйтэл, бусдын амжилт та бүхний шаналан, зовлон.
Аль Фараже

Агуу их хэрэг ам тангараггүйгээр л бүтдэг.
Пифагор

Уран сэтгэмж мэдлэгээс чухал.
Алберт Эйнштейн

Бид өөрсдийн ихэнх алдааг бусад хүмүүс хийж буй үед таниж мэддэг бөгөөд сая тэр үед л тэдгээр алдааг хаяж орхидог юм.
Карл Гутикоо

Сониуч биш хүн юу ч сурч мэдэхгүй.
Гёте

Хялбархан эхлэлийг бодвол хэцүү эхлэл арав дахин буян болдог.
Зигмунд Графф

Ихэнх хүмүүс ямар нэгэн асуудлыг барьж авахаасаа илүү түүний талаар ярихад их цаг зарцуулдаг.
Генри Форд

Хүн өөрийн авьяас чадлаар амьдардаг. Тэрбээр олон, маш олон янзын хүчийг эзэмшдэг. Эдгээр хүчийг ихэнх нөхцөлд огт дайчилдаггүй.
Дейл Карнеги

Залхуу хүн муухай үнэртэй ялзмаг ялгаруулдаг намгийн хөшүүн устай ав адилхан.
М. Ломоносов