Хүүхэд залуусын дунд ихээхэн хит болж буй “UB Comedy” клубын хамгийн чадварлаг комедиан хэмээгддэг Б.Идэр-Од салбар бүрд өөрийгөө сорьж яваа тун ч хөдөлмөрч нэгэн. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү тэрээр ээжийнхээ тухай үе үе комедидоо оруулдаг нэгэн.

Харин ээж нь түүний тухай “Анх яана аа, миний хүүгийн ярьж байгаа юманд хүн инээх юм болов уу? гээд ичээд үзэж чадахгүй байсан.

Хүмүүсийг инээгээд байхаар нь овоо зориг ороод цуг инээгээд түүнээс хойш үзэгч нь болсон доо. Миний дэмжлэг гээд байх юм байхгүй. Бүх юмыг өөрөө хийдэг. За гэсэн бол хариуцлагатай. Манай гэрт хамгийн их хэлэгддэг үг нь “амьдрах чадвартай бай, хариуцлагатай бай” гэдэг үг л хэлэгддэг гэнэ.

Би өөрөө анзаарч байгаагүй. Ямар ч байсан надаас мөнгө авахгүй, өөрийгөө болгоод байгаа нь үүнийг гэрчлэх байх.

Ээжийнхээ хүслийг хэзээ биелүүлэх нь тодорхойгүй байгаа Идэрээ олон эмэгтэй фентэй ч хараахан гэрлэх бүсгүйгээ олоогүй л яваа бололтой.

Цахим хуудаснаа нэгэн бүсгүйтэй зургаа хийснээр түүнийг найзтай бүсгүйтэй болжээ гэж таамаглаж байна.