Ирээдүйг хамт бүтээх тэр нэгэн залууд хаягласан захидал

Залуу минь! Хаанаас, хэнийг хэдэн удаа хайрласан чинь биш одоо намайг бас үрсээ үүрд хайрлахаа амлаарай!

Залуу минь! Гадаад үзэсгэлэнд минь битгий дурлаарай! Учир нь хэдэн хүүхэд гаргасны ард нүүрэнд үрчлээ сууж гоо сайхан алдагдаж, сүүлдээ ямар ч юманд дийлэгдэшгүй болдгийн гэнэ лээ. Тиймээс миний гадаад төрхөнд биш дотоод ертөнцөд минь автаарай! Тэнд хэний ч харж байгаагүй бүхэл бүтэн огторгуй бий . . .

Хайрт минь! Амьдралд ам зөрөлцөхгүй үе гэж ямар ч гайхалтай хосуудад ч гэсэн байдаггүй юм гэсэн. Тиймээс хоёулаа бие биенийгээ алдаа, оноотойн хайрлаж, бие биенийхээ алдааг засаж залруулж байяцгаая! Залуу минь гол нь би биенийгээ хүндэтгэе! Хэр их хазайсан ч сэтгэлд сэв суулгах үгс хэлэхгүй байя! Үг гэдэг чинь биегүй мөртлөө үзүүртэй байдаг юм шүү!

Хайрт минь! Амьдралын жаргал зовлон нь тэнцүү байдгийн гэнэ лээ тэр бүрт сөхрөхгүй байя! Бие биедээ дэм болж, аргадаж, хайрлаж гол нь чи бид хоёрын хайр ямар ч шуургыг тэсээд гарах хүчтэй байг!

Хайрт минь! Хамгийн чухал юмыг хамгийн сүүлд нь хэлж байна. Энэ нь чамайг хэзээ ч мартахгүй яваг гэснийх юм шүү! Охин ч байна уу? Авгай ч байна уу? Хамаагүй ээ зөвхөн над руу хардаг хайрын харцаараа өөр хэн нэгэн рүү хэзээ ч битгий ширтээрэй! Энийг л чамаас аминчлан гуйя!

Намайг л гэх агуу халуун хайр сэтгэл чинь л байвал залуу минь чамтай хамт хад чулууг ч сэтлээд гарч би чаднаа.