ШОШГО УНШИЖ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ

Дээрх 2 бүтээгдэхүүний сав баглаа дээрх “MILK” гэж томоор бичсэнийг хэрэглэгч хараад хуурай сүү гэж бодоод худалдан авах магадлалтай. Үнэн хэрэгтээ энэ бүтээгдэхүүн нь хуурай сүү биш юм. Энэ бүтээгдэхүүнийг “Non Dairy Creamer” буюу сүүн бус крем гэсэн нэршилтэй бүтээгдэхүүн юм.

Шошго дээрх орц хэсгийг нь тогтоод уншвал “Глюкоз сироп, цэвэршүүлсэн ус, ургамлын гаралтай тос, Е471 – казейн бэхжүүлэгч, Е340ii – үл исэлдүүлэгч, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, Е160b – хүнсний будаг” гэсэн найрлага байгааг унших болно. Ийм орцтой учир сүү мэт үнэртэж амтагдахаас гадна цай сүлэхэд сүүтэй цай мэт болдог байна. Орц найрлага дунд анхаарал татаж байгаа зүйл бол ургамлын гаралтай тос. Үйлдвэрийн аргаар боловсруулалтанд орж байгаа тос ихэвчлэн “Транс тос” байх нь олонтаа.

Нийтийн хоолны салбарын хоолны газар, ресторануудын цэсэнд “сүүтэй цай” гэж бичсэн байх боловч үнэн хэрэгтээ энэхүү сүүн бус бус кремээр сүлсэн байдаг. Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа үйлдэл юм. Өнөөдөр хэрэглэж байгаа хүнс маргаашийн таны эрүүл мэндэд нөлөөлөх учир шошго уншиж сонголтоо хийж байгаарай.

 

Хүндэтгэсэн,

Цахим Эмч