“Шарк” Н.Цэлмүүн багийн зургаа дэлгэв

Монголын хамгийн нууцлаг гэгддэг гэр бүл бол МАК-ынх. Харин том хүү Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшснээр тэднийх өөрсдийгөө урьд урьдынхаасаа илүү ил гаргах болсон.


Энэ талаар МАК-ын Ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Эцэг эх маань биднийг бусдын сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй гэж хүмүүжүүлсэн. Тэр утгаараа ах маань Улсын Их Хуралд 3 дахь удаагаа дэвшиж, миний бие МАК гэгдэх айлын 2600 гишүүний төлөө зүтгэж, дүү Мөнгөншагай маань Афганистан Улсад энхийн сахиулах албад 6 сар алба хашиж байна” гэжээ.

Сонирхуулахад, бага хүү Н.Мөнгөншагайгын хувьд Н.Номтойбаярын төрсөн том хүү юм.
Н.Номтойбаярыг 17 настайд нь төрсөн учир өвөөгийнхөө өргөгддөж, Нямтайширын бага хүү болсон гэдэг.