“Тэргүүн охин” Б.Намуун загварын шоу хийж байснаа дурсав

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга охин Б.Намууны хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олны анхаарлыг татаж түүнийг АНУ-ын “Тэргүүн охин” Иванка Трамптай харьцуулах эхлэл тавигдсан.

 


Тэргүүн охин гэгддэг Б.Намуун загварын хэд хэдэн шоу хийж, дизайнераар нь ажиллаж байсан тухайгаа дурсчээ.

Тэрээр “Миний анхны фэшн шоу 2009 онд төрсөн өдрөөрөө хийж байсан юм байна. Хамт зургаа даруулъя гэхэд ичээд доошоо суугаад нүүрээ тагласан байдалтай.


Аав ээжийгээ дуурайгаад багаасаа өөрөө хувцсаа оёж өмсөх дуртай болсон байх. Өвөрмөц байхын тулд өөрөө л хийхгүй бол болохгүй санагдаад анхны оёдлын машинаа ааваараа 2006 онд авхуулж байсан юм байна” гэжээ.