Загвар өмсөгч О.Ариунзул “Arie” нэрээр танигдаж эхэллээ

Өдгөө хар тамхины хэргээр “аав”-ынд данстай болсон дуучин Б.Амархүүгийн эхнэр О.Ариунзул загварын ертөнцөд тун амжилттай явна.

Тэрээр Английн Zone models загварын агентлагт харъялагдаж, “Arie” нэрээр танигдаж эхэлжээ.
Түүний хувьд Англи хэлний сургалт, хүчний бэлтгэл хийхийн хажуугаар холоос нөхрөө халамж хайраар дутаахгүйг хичээж яваа.

Хэдийгээр нөхөр нь энд хэрэг төвөгт орооцолдож, чихийг нь халууцуулсан ч О.Ариунзул “Бүх дэлхий миний нөхрийн эсрэг байсан ч би сумыг нь зөөсөөр байх болно” гэж эр нөхрөө хамгаалсан.