“Шарк” нэрээ “орк”-оор сольсон Г.Амартүвшин уучлал гуйв

Монголын халуухан бизнесмэнүүдийн нэг бол “Шарк” Г.Амартүвшин. Оймсны моодыг монголд жинхэнэ утгаар дэлгэрүүлсэн тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан, олон түмнээсээ уучлал хүслээ.


Учир нь тэрээр шарк Г.Амартүвшин сошиалд баян, ядуугийн ялгамжийг харуулсан нэгэн зургийг байршуулсан нь иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртэв.

Тиймээс тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Мэдрэмжгүй зураг нийтлэсэнд чин сэтгэлээсээ уучлал хүсье” гэжээ.

“Шарк” Г.Амартүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байгаа билээ. Түүнийг улстөрийн хар толбогүй, нэр цэвэр, боловсролтой нэгэн хэмээн үнэлж МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшүүлсэн гэдэг.