Тэтгэвэрт гарсны дараа заавал хийх 7 зүйл

Америкийн “Эрүүл чийрэг” сэтгүүлд “Тэтгэвэрт гарсны дараа эрүүл чийрэг байх 7 төрлийн тохиромжтой үйл ажиллагаа” нэртэй өгүүлэл нийтэлсэн байна.

Хэрэгжүүлэх боломжтой биеийн

дасгалжуулалтын төлөвлөгөө тогтооно. Өөрийн бодит байдалдаа үндэслэн тохирох биеийн тамирын дасгалуудыг сонгоно. Жишээлбэл: Өдөр бүр 4.8 километр алхах, бие дасгалжуулах хэрэгслийг ашиглан тохиромжтой дасгалжуулалт хийх зэрэг арга бий.

Биеийн жинг зохистой бууруулна. Ажиллаж байх үед ажлаас шалтгаалж эрүүл чийрэг идээ ундааны дадлыг бий болгож чадаагүй ихэнх хүмүүс үүнээс болж ажиллах хугацаанд биеийн жин нь стандарт хэмжээнээсээ хэтэрсэн байдаг. Гэрийнхэн, найз нөхөдтэйгээ хамт эрүүл хооллолтын зуршлыг бий болгож жин бууруулах төлөвлөгөө тогтооно. Жин бууруулах нь олон төрлийн өвчин эмгэгээс зайлсхийж эрүүл чийрэг бие махбодьтой болгоно.

3. Орон сууцаа ариун цэвэр байлгах. Тэтгэвэрт гарахаас өмнө цэвэрлэгээ хийх цаг тийм олон биш байсан байж магад. Одоо гэрийнхээ өнцөг буланг шалгаж, ариун цэвэр, гэрийн хэрэгслээ бүгдийг тууштай нягталж, харшил, сэдэлт өгөх цаашид болзошгүй хортой химийн бодисыг цэвэрлэнэ. Гэрийн тоос сорогч машинаа цэвэрлэж, тогтсон хугацаатайгаар угаалга хийж, үргэлж орны бүтээлгээ угаана. Шаардлагатай бол таалагддаггүй тогооны хэрэгсэлдээ дахин зохицуулалт хийж болно.

4. Амттай эрүүл хоол зууш хийнэ. Тэтгэвэрт гарсны дараа нэн олон цаг гаргаж шинжлэх ухаанлаг хүнсийг судалж, яаж идвэл нэн эрүүл мөртөө амттай хоол болохыг судалж болно. Шинэ зуушны жор судалж, шинэ идэх аргыг туршин, шим тэжээлийг нэн сайн тохируулна.

5. Хань, үр хүүхэдтэйгээ нягт харилцаатай байна. Тэтгэвэрт гарсны дараа хань, хүүхэдтэйгээ нэн сайн сэтгэл санаагаа солилцож харьцаагаа нягтруулна. Гэрийнхэнтэйгээ хамт нийгмийн харилцааны ажиллагаанд оролцох буюу хол замын жуулчлалд оролсож эр эм хоёрын харьцаагаа улам сайжруулна. Ерийн цагт хүүхэддээ илүү хоол хийх буюу өөрөө хийж чадах ажлаа хийж хүүхдийнхээ ачааг хөнгөлж Болно.

6. Биеэ дааж дийлэх нөхцөлд үргэлжлэн бага сага ажил хийнэ. Тэтгэвэрт гарсны дараа үргэлжлэн ажиллавал эрүүл чийрэг урт наслахад ашигтай. Судалгаанд үндэслэвэл тэтгэвэрт гарсны дараа богино хугацааны ажил буюу түр цагийн ажил хийж байвал тэтгэвэрт гарснаас болсон сэтгэлийн аягүй байдлыг хөнгөрүүлж, настай хүний бие махбодын олон талын чадамжийг эрүүлээр ажиллаж, хүнд өвчин олох боломжийг багасгана.

7. Олон найзтай танилцаж яриа хөөрөөтэй байх. Судалгаанаас үзэхэд үргэлж гэрийнхэн, найз нөхөдтэйгээ харьцаа сайтай байх нь цээжлэх чадвар муудахаас сэргийлнэ. Тэтгэвэрт гарсны дараа чөлөө заваараа нийгмийн харилцааны сүлжээнд илүү гарч, найз нөхөд, садан төрөлтэйгээ ярилцаарай. Нийгмийн харилцааны сүлжээн дээр нэн олон шинэ найзтай танилцаж болно.