Н.Номтойбаярын экс эхнэр Ерөнхийлөгчид бэр орох уу

“Хайр дурлал мөнх. Гэхдээ хүн нь солигддог” гэх маазрал сошиалд явж харагддаг. Амьдрал дээр бодит байдаг энэ үгийг Н.Номтойбаярын экс эхнэр Б.Мандухай, Ерөнхийлөгч Х.Баттулгын ууган хүү Б.Жавхлан нар батлах шиг.


Тэд хоорондоо болздог гэнэ шүү.

Б.Жавхлангийн хувьд өнгөрсөн онд эхнэр хүүгээсээ салжээ. Харин Б.Мандухай Н.Номтойбаярт дэрсхэн хоёр охин төрүүлж өгөөд, нөхрийнхөө явдал суудлыг дийлэлгүй зайгаа тавьж өгсөн байдаг. Тэглээ ч, тэд хоорондоо энгийн сайхан харилцаатай эксүүд гэсэн.

Б.Жавхлан, Б.Мандухай нар өнгөрсөн хугацаанд харилцаагаа олноос чанд нууцлаж байсан ч, саяхнаас олны өмнө болзож эхэлсэн байна. Магадгүй өөрсдийнхөө харилцааг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж буй хэрэг бололтой.
Б.Жавхлангийн хувьд Аса аваргын дотны найз, өдгөө 40 настай. Харин Б.Мандухайгийн хувьд угаасаа Улаанбаатар хотын лүүнз хүүхнүүдийн нэг, өдгөө 36 настай.