ЗОВЛОНТОЙ АМЬДАРЧ БАЙГАА БОЛ ИЧИХ ХЭРЭГГҮЙ. БҮГДЭД ЗОВЛОН БУЙ ӨӨР ӨӨР …

Хэцүү амьдрал туулж яваа бол ичих хэрэггүй. Хэнд хамаатай юм бэ. Сэтгэлээ онгойлго ярь, хэл.


Нуулаа гээд хэцүү чинь сайхнаар солигддоггүй юм.

Хүмүүст сайхан жаргалтай амьдарч харагдлаа гээд чиний миний зовлон хийсээд алга болохгүй.

Ярилаа гээд амьтны зугаа болно ч гэх шиг.Зугаагаа гаргаж байгаа тэр нөхөр ч танаас бүүр дор зовлон амсаж л яваа .

Хэсэгхэн зуур л нууж чадах ч хэзээ ч үүрд харагдахгүй үнэн гэж хэзээ ч байдаггүй юм шүү дээ.

Жаргалтай амьдардаг гэж харагдаж зовж байхын хэрэг огт байхгүй.

Хүмүүс юу гэх нь огт хамаагүй. Өөртөө үнэн ,ичих юмгүй зовсон бол зовсон, жаргасан бол жаргаснаа ярьж чаддаг хүн бардам амьдардаг юм.

Учир нь амьдрал гэдэг чинь өөрөө зовлон, жаргал 2 оос л холилдож бүтдэг, бүрэлддэг шүү дээ.

Чи хэн нэгэнд зовлонгоо л ярьсан гээд жаргадаггүй дандаа зовсон хүн үү гэвэл үгүй ш дээ .Зовлон ярьсан чамд ч надад ч жаргасан өдрүүд агшнууд дүүрэн буй.

Дандаа жаргасан, дандаа зовсон нэг ч хүн
байхгүй. Тиймээс туулж буй зовлон чинь таныг ичээх зүйл огт биш.

Харин тулгараад ирсэн зовлон бэрхшээлээ хэрхэн туулж сөрж давж чадаж буй тань чухал.

Тэгээд ч зовлонгоо ярих , бусдад мэдэгдэх ичгэвтэр хэрэг огт биш.Хулгайлж ,хуурч мэхэлж яваад баригдах л ичгүүртэй хэрэг шүү дээ таминь ээ.

Чамайг ингэж зовдог тэгж зовдог гэж амаа цууртал яриад яваа нөхөрт ч бас түүнээс чинь дор ч зовлон буй.

Жаргал баясал бол үргэлж түр зуур агшных л байдаг шүү дээ.

Бүгд жаргаж, бүгд зовдог. Харин бүгд хулгайлж, бүгд худал ярьж хуурч мэхэлж явдаггүй. Иймээс та ,би зовлонгоосоо ичих ,нуух хүн мэдчихвий гэж эмээж байх хэрэг огт байхгүй.

Инээмсэглэл баяр хөөр хаалгыг чинь тэртээ тэргүй тогшоод л зогсож байгаа.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ