Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төржээ.Түүний эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо билээ.

С.Амарсайхан УИХ-ын сонгуульд өөрийн төрж өссөн #Налайх, Багануур, Багахангай дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа билээ.

Түүний гэргий Нэвтрүүлэгч Ч.Ичинхоролоо цахим хуудаснаа “Миний ханьд олон сайхан чанар бий. Их түшигтэй. Амьдралын жаргал зовлон, баяр гуниг алинд ч бидэн 2 мөр мөрөө түшиж бас бие биенээ өнгөлж дэмжиж явдаг болохоор нүд минь аз жаргалтайгаар гэрэлтэж, сэтгэл минь амар амгалангаар халгидаг. Зорилготой, зоригтой, зарчимтай, ханиараа бахархдаг. Хайртай шүү ХАНЬДАА. Чамдаа амжилт хүсье” хэмээсэн байна