Рэппэр Pacrap хутгалуулжээ

Рэппэр Roockie хэвлий тус газраа хутгалуулж, Рэппэр Loce цэнгээний газар зодуулсан бол энэ удаа Pacrap хутгалуулжээ.

Залуусыг “Give me justice” дуугаар хип хопод хүч түрэн орж ирсэн Рэппэр Pacrap 06-р сарын 04-нд хүнд уушгин тус газраа хутгалуулжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа

“Энэ бол миний мэдэх хамгийн тархигүй хүн. Энэ хүнээс болгоомжилж яваарай. Айж, ичих болон хүнд байдаг сатгэл зүй байхгүй араатан л гэсэн үг. Чих нь дүлий мэт энэ хүнээс болж би хайртай бүхнээсээ хагацах дөхлөө. Одоо би эмнэлгийн орон дээр тарчилж байна. Ийм нийгмийн шаар шавхруунууд байхгүй болсон цагт хүчирхийлэл, ниймгийн муу муухай гэмт хэрэг алга болно. Тэнхэрснийхээ дараа иймэрхүү юмнуудтай хатуу тэмцэнэ заавал!!!” гэж бичжээ.

Одоогоор хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн баригдаагүй байгаа ба Рэппэр Ундрахын бие муу эмчилгээ хийлгэж байгаа аж.

Бид энэ хэргийн талаар эргэн сурвалжлах болно.