Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2020.06.13/-ийн ээлжит мэдээллээ өгч байна.

НИЙТ 157 ХҮН АЖИГЛАЛТААС ГАРЧ ГЭРИЙН АЖИГЛАЛТ РУУ ШИЛЖЛЭЭ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Дэлхий дахинаа 7,727, 000 хүн өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цаг өвчлөл 11 мянгаар нэмэгдсэн ч нас баралт буурсан үзүүлэлттэй байна.

Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхаарууллаа. ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Тува улсад эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэлээн нэмэгдээд байгаа.

Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна. Ажиглалтад шинээр 535 орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ.

229 ЛАМХАЙ, ЛАОС УЛСААС СУУСАН 10 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦЫГ ЦУГЛУУЛАХ АЖИЛ ЭХЭЛСЭН

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Зургадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байна. Эмчлэгдэж байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Одоогор 146 хүн ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад байна.

Өнөө өглөө Энэтхэгээс ирсэн шашны сургуулийн суралцагч 229 ламхай нар болон Лаос улсаас суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхэлсэн.