За дахиад алалцана аа та нартай.

Усанд хутгасан помидороо ид гэж өгч байсан Хятад буудал өчигдөр уйлан дуугарсаны эцэст ямааны махтай царцуу цуйван /250гр/ хоол өгч эхлэв. Чимээгүй л байсан. Тэгсэн өнөөдрөөс хоол нь арай дээрдэж халуунаараа ирдэг болж.


Гэхдээ орчин нөхцөл гэж авах юм алга аа. Хэдэн жилийн хур шороо тоостой, бохир заваан газарт яагаад мэргэжлийн хяналт иргэдийг тусгаарлаж болно оо гэж зөвшөөрөл өгсөнийг гайхаад байх юм.

За энэ ч яахав үүрд байх биш гээд тэсээд байлаа гэхэд энд нэг удаагийн аяга тавга гэж байхгүй. Уг нь Онцгой комиссоос нэг удаагийн аяга тавганд үйлчлэх ёстой гэсэн чиглэл өгсөн гэх. Гэвч буудлын менежер нь тэгэхийг онцгой комисс зөвшөөрөхгүй байгаа гээд бие биерүүгээ чихээд сууж байна.

Өрөө өрөөндөө аяга тавгаа хэрэглэ гээд өгч.

Гэвч өрөөний үүдэнд хоол аягалаад явж байгаа халбага хутгуур нь нэг.
Гол нь энэ буудалд тусгаарлагдсан 3 иргэнээс COVID илэрчихсэн.
Бохир заваан орчин, хоол нь гэж Хятад амтлагчаар дүүрэн яагаад ийм газрыг сонгосон юм бэ?

Хоёр нялх хүүхэдтэй дүүдээ санаа зовж байна. Казахстанд 4 сар хорионд байж халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн сахичихаад Монголдоо ирээд энэ заваан газраас өвчин авчихаасай гэж хүсэхгүй л байна шүү.

Яагаад заавал Хятад буудал юм?

Яагаад бусад иргэдээ авсан Монгол буудлууд шиг байлгаж болохгүй байгаа юм?

Төлбөрөө төлсөн иргэд шаардлагаа тавих нь зөв. Үнэгүй энд суугаагүй шүү.