Монголын хошин урлагийн гол төлөөллүүдийн нэг, U Film продакшнийг үүсгэн байгуулагч Г.Ундармаа гэх энэ эмэгтэй хийсэн, бүтээсэн зүйлтэй хөдөлмөрч нэгэн бүсгүй.

Үзэгчдэдээ “Single Ladies” киноныхоо 4-р ангийг хүргэхэд бэлэн болоод байгаа тэрбээр жингээ хасч, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн эгнээнд элсчээ.

Харин түүний жингээ хассан тухай нууц ойрын үед бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татах болоод байна.

Үүний хариуд тэрбээр бүсгүйчүүдийг эрүүл аргаар жингээ хасахад уриалан иог хийхийг зөвлөжээ.

Үүний хажуугаар эрүүл хооллолтыг эрхэм болгожээ.