Агаар дээр л хөвж явдаг хэдэн ярианы хооронд амьдарсаар ирлээ…

Алганд багтахгүй богинохон амьдралдаа арай гэж чадан ядан, адлаж зүхсээр өдөр хоногийг өнгөрүүлдэг хүмүүс олон бий.

Аа харин, зарим хүмүүс алт мөнгөндөө умбаж, ахиад гэж хэзээ ч ханахгүй шуналыхаа араас гүйх нь ч бий. Хасах, нэмэх туйл шиг зааг ялгааны талаар физикийн ном, математикийн онолоос хайх хэрэггүй. Дөнгөж хажууд чинь оршиж байдаг юм. Тонгойж харахгүй, тоож ярихгүй л өнгөрдөг болохоос!

Бүдэрч унасан дүүгийн чинь хөлийн шалбархай сэтгэлийг чинь өвтгөдөг шиг, нэг нийгэмд оршиж байгаа дэндүү олон “хасах” туйлын төлөө бас сэтгэлээ шаналгаач. Сонгогдох гэж хашааг чинь тогшиж, халтар гарыг чинь дулаахан атгах хэрнээ, сонгогдсоныхоо дараа таны саналаар хөлөө бүтэн жийж, хөнжилдөө тухтай унтана!

Одоо жаахан л шалгууртай сонгоё!

Одоо жаахан л идэвхтэй оролцоё!

Зургийн эх сурвалж: О.Пүрэвээ

@Язгуур_дор залуусын нэгдэл.