Энд тэндгүй улиасны унгирал хийсч хамар ам руу орж харшил астма хөдөлгөөд байгаа юм шиг хэцүүхэн байна уу? Гэвч энэхүү унгирал хөвөн маань улиасны үр жимс нь бөгөөд хүнд ямар нэгэн харшил үүсгэдэггүй, харин ч эсрэгээрээ харшил үүсгэгчидийг өөртөө татдаг тухай эрдэмтэд бичсэн байна.

Иймд санаа зоволтгүйгээр гадуур хийсэх улиасны үрийг уут уутаар цуглуулаад хашааныхаа ёроолийг дагуулж хүрзээр 4-5 см гүн зурвас татаад булчих хэрэгтэй, хааяадаа ганц нэг услаад, тайралт, сийрэгжүүлэлт хийгээд байхад 2-3 жилийн дараа үхмэл банз, хөсрийн блокон хашаа далд орж, хавь орчноо чийгтүүлсэн, ямарч мод, ургамал ургахад бэлэн хөрсийг нь бий болгосон амьд ногоон хэрэмтэй болно гэсэн үг. Бид ингэж л хавар болхоор хийсдэг элс шороог дарж чадна.

Бид гадны сайхан орныг мөрөөдөж гараа хумхиж суух бус нүдээ нээж баялагийн боломж бүрийг харж, хэрэгжүүлж байх хэрэгтэй.

Жич: 2-3 минутын хооронд л 2кг орчим үр цуглууллаа ш дээ

Tsendee De