Дуучин Б. Маралжингоо цахим хуудаснаа “Хүүеээ би дуучин хүн .

Гэхдээ их мөнгө өгвөл хүн амины хэрэг , хүчирхийлэлд нэг хүн биш нийгмийг турхирах заваан дуу хийлээ гэж бодоход мөнгөөр л дуулсан , энэ хүн ажлаа л хийж яадын гэж та нар өмөөрөх үү???

Би жүжиглэж чаддаг жүжигчин байжээ гэж бодъё. Хэн нэгэн надад их мөнгө өгнө өө гээд намайг өнчин хүүхэд дээр очоод би ээж чинь гэж итгүүлээд хая гэдэг даалгавар өгвөл би ажлаа л хийж байна гээд тэр хүүхдийн сэтгэл санааг нь сэмэртэл самраад дараа нь хаячихлаа …

Би ажлаа л хийсэн гээд өөрийгөө өмөөрнө . энэ тэгээд зүгээр үү ?? Би мөнгөөр хүн ална . Алах сэдэл нь захиалгынх гээд хүн хөнөөчихлөө энэ ч бас ажлаа л хийж гэх үү. Энэ бол за бас арайчдээ гэх жишээ биш .

Төрийн Улсын асуудлыг массыг мэдэрсэн энтэртайнмэнт сурталчлагч нартай хамтран мөнгөний төлөө юу ч бодохгүй хийдэг хэрнээ та нар хамгийн гэмгүй, хамгийн хэнэггүй, шударга цайлган сайхан хүмүүс гэж харагдаж хэлүүлэх , эгоогоо хөөргөх дуртай шүү дээ …. Урлагийн зарим нэгэн яасан ч яахав цайрсан хэцүү хүмүүсээ .

Нийгэм нийтийг хамарсан асар том хүчийг авсан олон сая хүний амьдралд шууд хамааралтай зүйлийг хувиа хичээсэн эрх ашиг харсан шуналаараа самархаа болилдоо. Яах вэ хувийн бодол , боловсрол харах өнцөг чинь дутаад , эсвэл хөлсөнд нь чи урлагийн салбартаа ч байх шаардлагагүй хөлжиж амьдрал чинь дээшиллээ гэж бодоход бид ганц л амьдарна . Амьдрал зөвхөн идэхийн тулд биш шүү дээ .

Аз жаргалтай , хайр дүүрэн , халуун дотно , үнэ цэнэтэй дурсамжууд , хайрлуулдаг бас хайрладаг хүмүүс гээд огт өөр үнэ цэнээс бид нэхэж мэдрэх хүний сайхан амьдрал шүү дээ.

Хайртай хүмүүстээ зориулж мөнгө олоход ч жудаг хэм хэмжээ гэж байгаа шүү дээ ….

Энэ улс төрийн турхирах , тархи угаах хэсгийг л хаяалдаа