Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөөг салбар бүрийнхэнд зориулсан зөвлөгөөг боловсруулж, цувралаар хүргэж байна.

Энэ удаад газар тариалан эрхлэгчдэд зориулан коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг гаргажээ.

COVI19-өөс сэргийлэх зөвлөгөө:

Амны хаалт зүүх

Биеийн халуун үзэх

Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих

Гараа сайтар савандаж угаах

Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх

Бээлий, нүдний шил хэрэглэх

Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх

Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1 л усанд 25 мл белизна хийж халдваргүйжүүлэх

Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх

Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих

Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх

Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

Бүлээн шингэн ойр ойрхон уух

Тамхи дамжуулан татахгүй байх

Шүлсээ ил задгай хаяхгүй байх

Хэт ядрахгүй, эрт амрах

Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх

Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам