Лийр бол шүүс ихтэй, амин дэм A, B, C, D, E элбэгтэй, цангаа тайлдаг мөнч кали агуулагдаж байдаг амтат жимс юм. Үүнээс гадна, бас алимтай адил хүний бие цогцын эс болон нэхдэсийг эрүүл хэвээр нь байлгаж чаддаг исэлдүүлэгч агуулж байдаг. Лийр нь хэдийгээр тун амттай боловч түүний халууны болон тослогын хэмжээ нь маш бага байдаг тул амттай юм идэх дуртай мөртлөө таргалах дургүй хүмүүс идэхэд тохиромжтой жимс юм.

Төрөл бүрийн амин дэм дутагдаж байгаа хүмүүс лийрийг илүүхэн идэж байх хэрэгтэй, цус дутагдсанаас болоод зүс царай нь хужийж байгаа хүмүүс лийрийг илүүхэн идэж байвал царай чинь өнгө орж эрүүл саруул болох юм. Бамбай булчирхайн хавдар ихтэй хүмүүст бол лийрт агуулагдаж байгаа йод нь эмчилгээний зохих үр ашиг олгодог юм. Лийр идэх нь бас гэдэсний үрэвсэл, хоол голох, шингээлтийн зам муудах, шээсний сүв улайх, хатуурах, тулайрах, амин дэм А дутагдсанаас болсон өвчин эмгэгт зохих эмчилгээний үр ашиг үзүүлдэг байна.

Үүнээс гадна, лийрийн модны навчийг хатаагаад цайтай уувал шээсний сүвийн үрэвсэл, давсагийн үрэвсэл, шээсний сүвийн хатуурлыг эмчилж болдог. Хижээл насны хүмүүс лийрийг нэн илүү идэх хэрэгтэй. Тэрээр хүмүүсийн бие цогцын олон эрхтэнийг цэвэршүүлж, кальцын чанарыг хэвээр байлгахад тус болдог төдийгй цусны судсыг зөөлрүүлж, цусны нэн олон кальцыг ясанд хүргэхэд тус дөхөм үзүүлдэг байна. 100 гм лийрэнд 3 гм ширхэглэг эд агуулагдаж байдаг, энэ бол уусдаггүй ширхэглэг эд юм, өтгөн хатах болон шингээлтэд холбогдсон өвчин эмгэгээс сэргийлэхэд тустай, бас бөөр, гэдсийг цэвэршүүлж байдаг, өтгөн нь байнга хатуурдаг хүмүүс лийрийг нэн илүү идэж байх хэрэгтэй.

Шинжилгээний дүнгээс үзвэл, тамхи татдаг юм уу шарсан мах их иддэг хүмүүсийн бие цогцод хурсан өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх бодис нь илүү байдаг бөгөөд лийр идвэл тодорхой хэмжээгээр буурдаг байна. Эрдэм шинжилгээний ажилтад, тамхи татдаг хүмүүст туршилт хийж, тэдэнд дөрвөн хоног дараалан өдөр бүр 750 гм лийр идүүлж, лийр идэхээс өмнөх байдал болон лийр идүүлсэнээс хойших байдлыг тодруулахын тулд шээсний шинжилгээ хийсэнд шал өөр дүн гарсан байна.

Үүнээс гадна халуулсан лийрийн шүүсэнд өмөн үүг эсэргүүцэх чадалтай үлэмж хэмжээний фенол илэрсэн байна. Өмүүд нэрвэгдүүлэх тариа хийсэн цагаан хулгананд халуулсан лийрийн шүүсийг уулгасанд, цагаан хулганын шээснээс өмөн үүгийн хорыг тайлах эд гарсан байна, халуулсан лийрийн шүүс нь өмөн үүгээс сэргийлж болохыг мэдэж болох юм.Хүмүүс шарж хайрсан бэлэн хүнсний зүйл болон түргэн үйлчилгээтэй хүнсний зүйл идэх дуртай болж байгаа энэ үед, хоол идсэнийхээ дараа ганц лийр идэх нь эрүүл саруул аж амьдралын арга хэлбэртэй байхад нэвтрүүлэн дэлгэрүүлж болох зүйл байгаа юм. Харин амтат сайхан лийрийг идэхдээ хам хум үмхэлэх биш, хамгийн сайн нь сайтар зажлаж алгуур тайван идвэл ходоод гэдсэндээ гүйцэд шингээхэд ашигтай юм.