УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн талаар цахим орчинд хэд хэдэн зураг шуугиан тариад байна.

 

Зураг дээрх бүсгүй бол нэгэн цагт цахимд шуугиан тариад байсан Сүнээ юм.

Сүнээгийн хувьд МАН-ын сонгуульд ажиллаж байгаа бие хаа царай зүс сайтай үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг юм.

Харин энэ дуулианы эзнээр тодроод байгаа Ж.Бат-Эрдэнэ Сүнээгээс дутахааргүй сайхан гэргийтэй.Түүний гэргийг Д.Отгонсүрэн гэдэг бөгөөд музейн захирал юм.

“Сахал” Ж.Бат-Эрдэнэ гишүүний одоогийн эхнэр Д.Отгонсүрэнг УАДБЧ-д бүжигчин байсныг мэдэх хүн цөөнгүй.Хатагтай Д.Отгонсүрэн царайны сайхан, уян налархай биеэрээ үеийн залуусынхаа зүрхийг булааж, үе мултарсан дарга нарын даралтыг ихэсгэж явсан түүх түүнд бий.

Сайн найз Ё.Отгонбаярыг Боловсролын сайд байхад эхнэртээ Чойжин ламын музейг авч өгсөн гэх яриа нэг хэсэг хэвлэлийн нүүрийг чимж байв.

Гэвч Д.Отгонсүрэн хатагтай хаа очиж Чойжин ламын музейг хэн хүнээс илүү сайн авч яваа. Өнгөрсөн зун гэхэд МСS группын хөрөнгө оруулалтаар энэ эртний сүм музейг сайтар засварлаж авсан адтай бүсгүй.

Заримдаа ажилдаа рок стилээр хувцаслаж ирдэг Д.Отгонсүрэн хатагтай хааяадаа сүм музейн хашаандаа чоперчдыг цуглуулж, дуу хуур болдог гэнэ лээ.