Рашаантын 18» УСК, «Помогите нам» гурван цуврал уран сайхны кино зэрэг бүтээлээрээ танигдсан жүжигчин Б.Навчаа хэзээний эршүүд нэгэн.

Тэрээр оюутан байхдаа “Танихгүй эмэгтэйн захидал” уран сайхны кинонд мөн л эршүүд хип хопчин охины дүр бүтээдэг. Өдгөө 40 настай Б.Навчаа хүүхэд байхын л хээ шаагүй, эршүүд нэгэн байсан бололтой.
Б.Навчаагийн хувьд жүжигчин гэхээсээ илүү продюсероор сүүлийн хэдэн жил ажиллах болсон. Түүний бүтээсэн “Ларьдмаа”, “Амьдрал” зэрэг кино нь амжилтыг ар араасаа дагуулсан гэхээр муугүй уран бүтээлч гэдгийг баталж буй хэрэг юм.


Хэзээний эршүүд тэрээр нэг хэсэг Мөрөөдлийн театрт урилгаар ажилласан. Харин өнгөрсөн сонгуулиар АН-ын сонгуулийн штабаас гаргасан рекламд тоглоод, олны хэл амнаас болж улс төрийн реклам сурталчилгаанд ахиж тоглохгүй гэдгээ хэлээд байгаа билээ.