Монголын хошин урлагийн “Маск” продакшн урлагийн “акул”-ууд хийгээд шигтгээ болсон залуу, эмэгтэй жүжигчдээрээ бусдаас ялгардаг. Тэдний нэг бол жүжигчин Г.Чулуунцэцэг.


Тэрээр хоёр жилийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдсөн. Төрснийхөө дараа огцом гоолиг болж, нийт 25кг хаясан гэдэг.

Г.Чулуунцэцэгийг турж, гоолиг болсон талаар ам булаалдан ярих хүмүүс цөөнгүй байлаа. Төрсний дараа хэвийн жиндээ орно гэдэг бүсгүйчүүдийн хувьд топ сэдэв. Жүжигчин бүсгүйн хувьд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй бөгөөд эрүүл, зөв хооллож, хөдөлгөөн хийснээр төвөггүй жингээ хассан гэж нууцаа дэлгэсэн юм.