Сэрэмжлүүлэг: Улаанбаатар-Эрдэнэтийн галт тэргэнд гал гарчээ

Дарханы замыг засч байгаатай холбоотойгоор иргэд хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл хэмээн галт тэргээр зорчих болсон. Харин галт тэрэг  тийм ч найдвартай тээврийн хэрэгсэл биш бололтой. Тодруулбал, өчигдөр буюу 2020-09-27-ны оройн 20:20 цагийн  Улаанбаатар-Эрдэнэт  чиглэлийн галт тэргэнд гал гарсан байна. Улмаар  шад гарсантай холбоотойгоор  13 минутын зогсолт хийж зорчигчдыг буулгасан аж.

Уг галт тэрэг өнөөдөр өглөө Эрдэнэт өртөөнд ирсэн. Гэхдээ зорчигчдод сүү, ус зэргийг өгч ямар нэгэн хордлого тайлдах арга хэмжээ аваагүй ажээ.

Бид уг галын талаар албан эх сурвалжаас тодруулан  эргэж мэдээлэх болно.