“Universe best songs” шоу нэвтрүүлэгт 2009, 2010 онд Дорнод нутгаа төлөөлөн оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх шавилхан залууг танихгүй хүн бараг л байхгүй.

Тэрбээр уг шоу нэвтрүүлгийн дараа хувийн уран бүтээлээ үзэгч сонсогчдод хүргэж “Ёодол” дуугаараа хэсэгтээ л байлдан дагуулсан авьяаслаг дуучин, КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч , урлагийн тайзнаа дуу хуураар гарч ирсэн.

П.Баярцэнгэлийн хит дуунуудыг түүний ах П.Отгонцэнгэл нь зохиож өгдөг гэнэ.

Хүүхэд төрхтэй дуучин залуу маань өдгөө хоёр охинтой, өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн юм байна. Харин шүтэн бишрэгчид нь тэр бүр мэддэггүй аж. Эхнэртэйгээ хар багаасаа үерхэж, нэг гэрт орсон аж. Тэрбээр гэр бүлийнхээ тухай тэр бүр ярьж, хөөрхөн охидоо олны өмнө ил гаргаж байгаагүй .